Хууль зүйн байнгын хороо Б.Жаргалсайханыг УЕП-оор томилохыг дэмжлээ

Хуучирсан мэдээ: 2019.04.05-нд нийтлэгдсэн

Хууль зүйн байнгын хороо Б.Жаргалсайханыг УЕП-оор томилохыг дэмжлээ

Хууль зүйн байнгын хороо Б.Жаргалсайханыг УЕП-оор томилохыг дэмжлээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс ирүүлсэн Монгол Улсын ерөнхий прокурорыг томилох эсэх асуудлыг хэлэлцэж гишүүдийн  83.3 хувь нь  дэмжлээ. Хэлэлцсэн асуудалтай холбогдуулан байнгын хорооны гишүүд асуулт асууж,  үг хэлсэн юм.

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар "Олон хуулийн заалт байгаа. Энэ хуулийн заалтууд   ажил хийхэд чинь саад болоод байна гэдэг асуудал гардаг. Танд тийм зүйл гарна гэж бодож байна" гэхэд  ерөнхий прокурорт нэр дэвшигч Б.Жаргалсайхан  "Зөрчлийн хууль батлагдсанаас хойш үүсч байгаа асуудал бий. Зөрчлийн хэргээр шалгагдаж байгаа хүнд ашигтай заалт ч бий. Үүнийг өөрчлүүлэхээр бид ажиллаж байгаа. Хүндрэл бэрхшээл гэхээсээ илүү хуулийг нэг мөр ойлгож хэрэглэх нь чухал. Үүнийг цэгцлээд ирвэл хуульд өөрчлөлт оруулах эсэх нь тодорхой болоод ирнэ” гэв.

УИХ-ын гишүүн Б.Мөнхбаатар: Б.Жаргалсайхан прокурорыг Ерөнхий прокуророор ямар хугацаанд томилж байгаа вэ. Өмнөх Ерөнхий прокурорын бүрэн эрхийн хугацааг дуустал уу, эсвэл зургаан жилээр томилох уу гэдгийг тодруулав.

ЕТГ-ын дарга З.Энхболд: Зургаан жилээр томилно.

ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж "Прокуроруудынхаа чадварыг яаж анхаарах вэ. Цаашид энэ бүрэлдэхүүнээрээ ажиллах бололцоотой гэж харж байна уу. 2011, 2012 оноос хойш шүүх, прокурор цадигаа алдсан. Сүлжээний мөрдөгч, тагнуул, прокурор, шүүгчтэй болсон нь нууц биш. Үүнийг таслан зогсоох шийдвэртэй арга хэмжээ авна гэж найдаж болох уу.Хэрэг таних гэдгийг  совингоороо таньдаг аварга прокурорууд байсан. Би тийм хүмүүсийн хажууд хоол хороож байсан. Одоогийн прокуроруудад ур чадвар алга. Үүнийг яах вэ гэсэн асуултад нэр дэвшигч Б.Жаргалсайхан "9-10 жилийн хугацаанд прокурор залуужсан. Миний насны хүн маш цөөхөн хувийг эзэлдэг болсон. Тийм учраас чадавхыг нэмэгдүүлэх тал дээр бид дотооддоо, төр засгийн хэмжээнд хүсэлт тавьж шийдвэрлэх асуудал байгаа. Ялангуяа санхүү, эдийн засагтай холбоотой асуудал дээр мэргэшүүлэх асуудал ч бий" гэсэн юм.

Одоо үргэлжлүүлэн УИХ-ын чуулганаар  Б.Жаргалсайханыг Улсын ерөнхий прокурорыг томилох эсэх асуудлыг хэлэлцэнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж