Озэки асан Баруто парламентын гишүүн болжээ | News.MN

Озэки асан Баруто парламентын гишүүн болжээ

Озэки асан Баруто парламентын гишүүн болжээ

Озэки асан Баруто парламентын гишүүн болжээ

Японы мэргэжлийн сүмо бөхөд амжилттай барилдаж озэки цолтнуудыг тэргүүлэн барилддаг байсан Эстонийн сумоч асан Баруто буюу Кайдо Хүүвэлсон өчигдөр /2019.04.04/ болсон  Эстонийн парламентын сонгуульд өөрийн тойрогтоо ялалт байгуулж парламентын гишүүн болжээ.

Тэрбээр эх орондоо хууль тогтоогчоор ажиллах болсондоо баяртай байгаагаа илэрхийлээд Эстони улсыг Япон болон бусад Азийн улс орнуудтай холбох гүүр нь байхыг хүсч байгаагаа хэлжээ. Мөн эх орноо хөгжүүлэхийн тулд дээрх улс орнуудтай эдийн засаг болон бусад салбарт харилцан хамтын ажиллагааг бэхжүүлж, өөрийн чадах бүхнээ дайчлан ажиллахаа амласан байна.

 

Ёкозуна болох өндөр магадлалтай бөхчүүдийн нэгээр нэрлэгдэж явсан Баруто 2013 онд 28 насандаа гэмтэл бэртэл нь эдгэхгүй хүндэрсний улмаас зодог тайлж байв. Сүмо бөхийн ертөнцөөс гарснаасаа хойш тэрбээр Японы шоу бизнест хөл тавьжээ. Дараа нь хүнсний импортын бизнес эрхлэх болсон Баруто өнгөрсөн оны тавдугаар сард эх орон руугаа буцаж, улс төрд хүч үзэхээр шийдсэн байна.  Барилдаж байх хугацаандаа Японы мэргэжлийн сумогийн холбооны дайчин барилдааны шагналаар тав, гарамгай барилдааны шагналаар нэг, уран барилдааны шагналыг нэг удаа хүртэж байжээ.

Эх сурвалж:NHK

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

banzai 2019-04-05 112.72.12.9

bas l manaih shig yadarsan uls bhoo do heden tsaas haruulaal japan yvuulna gl shaaj ogoo biz yaj gulgihgui ih hool idehuu gehees oor ym mdhgui humuus haa saigui bhim da zailuul

Avatar

Falling in love 2019-04-05 126.205.2.35

Angalantuul fb haygaa uguuch ;)

Avatar

Зочин 2019-04-05 175.38.87.92

ЭСТОНИ ЯЛНА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж