Монгол бичгийг Юникодод бүртгэхээр хуралдаж байна | News.MN

Монгол бичгийг Юникодод бүртгэхээр хуралдаж байна

Хуучирсан мэдээ: 2019.04.05-нд нийтлэгдсэн

Монгол бичгийг Юникодод бүртгэхээр хуралдаж байна

Монгол бичгийг Юникодод бүртгэхээр хуралдаж байна

Монгол бичгийг  Юникод стандартад бүртгэх асуудлыг хэлэлцэх “Unicode Mongolian working group meeting-3” уулзалт, хэлэлцүүлэг энэ сарын 3-5-нд Улаанбаатарт болж байгаа билээ. Монгол бичгээр бичихэд кодчиллын стандарт, фонтын ялгаатай байдал зэрэг маш олон асуудал тулгамддагаас монгол бичгээр цахим очинд бичих боломж хомс, хүндрэлтэй байдаг. Энэ хүндрэлийг шийдэхийн тулд "Болорсофт" ХХК энэ оны эхэнд Windows үйлдлийн системийн орчинд ашиглах "Юникод" стандартын дагуу монгол бичгийн гар, таван төрлийн фонтыг гаргаж, хэрэглэгчид ашиглахад бэлэн болгосон. Харин одоо олон улсын "Юникод" стандарт буюу цахим орчинд буй олон улсын хэлийг боловсруулж, солилцоход чиглэсэн нэгдсэн стандартад дээр дурдсан монгол бичгийн фонтыг дэвшүүлэхээр, ажиллаж байгаа билээ. Үүний тулд “Unicode Mongolian working group meeting-3” хэлэлцүүлгийг зохион байгуулж байгаа бөгөөд тус монгол бичгийн гар нь олон улсын "Юникод" стандартад орох эсэх нь хэрэглэгчдийн таталт, санал хүсэлт, сэтгэл ханамж зэргээс шалтгаалан шийдвэрлэгдэх юм.

Уг хурлыг “Юникод”-ын техникийн хорооноос зохион байгуулж байгаа бөгөөд Харилцаа холбооны зохицуулах хороо хамтран зохион байгуулагчаар ажиллаж байгаа юм. Хурлын дүн одоогоор гараагүй байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж