АН-ын бүлэг Б.Жаргалсайханыг дэмжлээ

Хуучирсан мэдээ: 2019.04.05-нд нийтлэгдсэн

АН-ын бүлэг Б.Жаргалсайханыг дэмжлээ

АН-ын бүлэг Б.Жаргалсайханыг дэмжлээ

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр /2019.04.05/  хуралдаж, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс ирүүлсэн Монгол Улсын ерөнхий прокурорыг томилох саналыг зөвшилцөх тухай асуудлыг хэлэлцэв.

Нэр дэвшигчийн танилцуулгыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд танилцуулж, бүлгийн гишүүд нэр дэвшигчээс асуулт асууж, хариулт авлаа. Ийнхүү бүлгээс нэр дэвшигч Б.Жаргалсайханыг Монгол Улсын ерөнхий прокуророор томилох саналыг дэмжсэн байна.

Сонирхуулахад, Ардчилсан намын зүгээс өнөөдөр Сүхбаатарын талбайд эсэргүүцлийн жагсаал зохион байгуулна.

Ш.ОЧ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж