“Mongolia open” тэмцээнд есөн орны бөхчүүд өрсөлдөнө

Хуучирсан мэдээ: 2019.04.05-нд нийтлэгдсэн

“Mongolia open” тэмцээнд есөн орны бөхчүүд өрсөлдөнө

“Mongolia open” тэмцээнд есөн орны бөхчүүд өрсөлдөнө

“Mongolia open 2019” чөлөөт бөхийн олон улсын тэмцээн ирэх амралтын өдрүүдэд “Буянт-Ухаа” спортын ордонд болно. Есөн орны 300 орчим тамирчин өрсөлдөхөөр мэдүүлгээ өгчээ. Зохион байгуулагч орны давуу эрхийн дагуу манай улсаас 200 тамирчин оролцох юм байна. “Mongolia open” тэмцээн нэр хүндийн хувьд Ази тивд зохиогддог уламжлалт цорын ганц чөлөөт бөхийн тэмцээн болжээ. Уг тэмцээнийг зохион байгуулах нь олон талын ач холбогдолтой бөгөөд Монгол Улсаа гадны төлөөлөгчдөд сурталчлах томоохон боломж гэдгийг үзэж жил бүр чанар чансааг нэмэгдүүлэхээр ажиллаж байгаа аж.

Ес дэх удаагийн “Mongolia open 2019” чөлөөт бөхийн олон улсын тэмцээний техникийн зөвлөгөөн өнөөдөр болж, маргааш жингийн барилдаанууд эхэлж медальтнууд тодорно.

ХУВААРЬ:

ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 5 (БААСАН ГАРИГ)
15:30-16:00 – Техникийн зөвлөгөөн
16:00-16:30 – Эрэгтэйчүүдийн 57, 65, 74, 86, 97, эмэгтэйчүүдийн 50, 55, 59, 65, 72 кг-ын жингийн сугалаа
17:00-18:00 – Шүүгчдийн зөвлөгөөн

ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 6 (БЯМБА ГАРИГ)
08:00-08:30 – Эрэгтэйчүүдийн 57, 65, 74, 86, 97, эмэгтэйчүүдийн 50, 55, 59, 65, 72 кг-ын жин үзэлт (2 жингийн зөрүүтэй), эмчийн үзлэг (Континентал зочид буудал)
10:30-15:30 – Эрэгтэйчүүдийн 57, 65, 74, 86, 97, эмэгтэйчүүдийн 50, 55, 59, 65, 72 кг-ын жингийн урьдчилсан болон хагас шигшээ барилдаан
16:30-17:00 – Нээлтийн ёслолын ажиллагаа
17:00-19:00 – Шигшээ барилдаан, шагнал гардуулах ёслолын ажиллагаа

ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 7 (НЯМ ГАРИГ)
08:00-08:30 – Эрэгтэйчүүдийн 61, 70, 79, 92, 125, эмэгтэйчүүдийн 53, 57, 62, 68, 76 кг-ын жин үзэлт (2 жингийн зөрүүтэй), эмчийн үзлэг (Континентал зочид буудал)
10:30-14:30 – Эрэгтэйчүүдийн 61, 70, 79, 92, 125, эмэгтэйчүүдийн 53, 57, 62, 68, 76 кг-ын жингийн урьдчилсан болон хагас шигшээ барилдаан
15:30-19:00 – Шигшээ барилдаан, шагнал гардуулах ёслолын ажиллагаа

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж