Гандантэгчинлэн хийдэд бурхан багшийн рэнсрэлийг залах ёслол боллоо

Хуучирсан мэдээ: 2019.04.05-нд нийтлэгдсэн

Гандантэгчинлэн хийдэд бурхан багшийн рэнсрэлийг залах ёслол боллоо

Гандантэгчинлэн хийдэд бурхан багшийн рэнсрэлийг залах ёслол боллоо

Монголын бурхан шашны төв Гандантэгчинлэн хийдэд бурхан багшийн рэнсрэлийг залах ёслол боллоо. Энэтхэг улсын Дармасала хотоос залж ирсэн энэхүү рэнсрэлийг Ховд аймагт сүндэрлэх 18 метр өндөр Майдар бурхны шүншигт зориулан Жадо Рэнбүүчи өргөн барьжээ.

Өнөөдөр залж буй энэхүү Рэнсрэл нь бурхны шашин ихэд дэлгэрч байсан Бирм улсад мянга гаруй жилийн тэртээх эртний нандин суварга дотор оршиж байсан түүхтэй. Сайхан сэтгэлийн үр гэсэн утгатай энэхүү бурхны шашны шашны ихэс мэргэд, бүтээлчийн өөрөө үржин гардаг сувдан хэлбэртэй онцгой сонин эрдэнийн лагшин шүтээнийг  Ганданпунцагчойлин хийдэд шүншиглэн залах хүртэл Гандантэгчинлэн хийдэд залж байгаа нь энэ юм.

Сүсэгтэн олон ирэх наймдугаар сар хүртэл лагшин шүтээнд мөргөж залбирах боломжтой аж. Тус хийдийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Ж.Одгарьд “Өнөө жил Ховд аймгийн  Ганданпунцагчойлин хийдийн арван жилийн ой тохиож буй. Энэ хүрээнд монголын сүсэгтэн олноос 18 метр өндөртэй алтан Майдар бурхныг бүтээж залах юм. Энэхүү нандин шүтээнийг баруун хязгаар Ховд аймгийн төв хийдэд залагдаж алтан Майдарын шүншиг буяны тогтоол орших учиртай юм. Энэ бол ганцхан рэнсрэл төдий биш бурхан багшийн рэнсрэл байхын зэрэгцээ  алтан суварга бий. Бурхан багшийн айлдсан найман мянган судрыг нандин бүтээсэн жадам судрын хамт сүсэгтэн олонд таниулах юм. Өнөөдөр залж буй энэхүү нандин шүтээнийг Гандантэгчинлэн хийдэд залж байна” гэлээ.

Мөн энэ өдөр хөлдсөн бүхэн гэсч, ичсэн болгон гарч, үндэс болгон соёолдог урин цагийн эхлэл ханш нээж байна. Гэхдээ шар зурхайнд тэмдэглэснээр өнөөдөр Хятадад ханш нээх өдөр тохиож буй тул Монголд энэ өдрийг  тохиолдуулан дээрх ёслолын үйл ажиллагааг зохион байгуулаагүй  гэж Гандантэгчинлэн хийдээс тодотгов.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж