Иргэдийн 63 хувь нь эрүүл мэндийн үйлчилгээ авдаг | News.MN

Иргэдийн 63 хувь нь эрүүл мэндийн үйлчилгээ авдаг

Иргэдийн 63 хувь нь эрүүл мэндийн үйлчилгээ авдаг

Дэлхийн 193 оронд тэмдэглэдэг Дэлхийн эрүүл мэндийн өдөр жил бүрийн 7-нд тохиодог. Учир нь, дэлхийн хүн амын эрүүл мэндийг сахин хамгаалах үйлст улс орнуудыг нэгэн зүгт чиглүүлдэг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага энэ өдөр үүссэн юм. Энэ хүрээнд тодорхой сэдвийн дор уг өдрийг тэмдэглэж, бүх нийтийн анхаарлыг тус сэдэв рүү чиглүүлдэг билээ. Дэлхийн эрүүл мэндийн өдрийг энэ жил бүх нийтийн эрүүл мэндийн хамралт, эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг онцлох жил болгон зарлажээ. Монгол Улсад эрүүл мэндийн хамрагдалт 63 хувьтай байгаа бөгөөд, эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээнд мобайл технологийг нэвтрүүлээд байгаа юм.

ДЭМБ-ЫН ДЭМЖЛЭГИЙН ДҮНД ЭХИЙН ЭНДЭГДЭЛ НАЙМ ДАХИН БУУРСАН

Дэлхийн эрүүл мэндийн өдрийг угтсан үйл ажиллагаа өнөөдөр болсон юм. Энэ үеэр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл “Хүн төрөлхтний байгуулсан хамгийн чухал байгууллага. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлж буй эрүүл мэндийн үйлчилгээг байнга дэмжиж, тусламжийн гараа сунгасаар ирсэн. Олон зүйлийг нэрлэж болно. 1990 он ардчилсан зах зээл Монголд эхний сууриа тавьж байв.  Тухайн үед эхийн эндэгдэл асар өндөр, 100 мянган эхэд 199 эндэглэл ногдож байлаа. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын дэмжлэгийн дүнд 2015 онд энэ тоо найм дахин буурсан. Үүнд 1-5 хүүхдийн эндэгдэл 4-5 дахин буурсан. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас үзүүлсэн тусламж, үйлчилгээ, хамтын ажиллагааг дурдвал цаг хүрэлцэхгүй. Хамгийн сүүлд мобайл технологийг Монгол Улсад нэвтрүүлсэн. Энэ нь гэрээсээ эмнэлгийн тусламж үйлчилгээ авна гэсэн үг. Монгол Улсын хүн амын 30 хувь нь ходоо орон нутагт амьдардгаас эмнэлгийн үйлчилгээг тэр бүр шуурхай авч  чаддаггүй. ДЭМБ-ын судалгаагаар Монгол Улсад эрүүл мэндэд хамрагдалт 63 хувьтай байна. Цаана нь 37 хувьд нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд харагдаж чадахгүй байна гэсэн үг. Одоогоор  82 нэгжид мобайл технологи нэвтэрсэн байгаа. Үүний 41 нь орон нутагт очиж байгаа.

 

ЭРҮҮЛ МЭНДИЙН ХАМРАГДАЛТ, АНХАН ШАТНЫ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ САЙЖРУУЛАХАД САНХҮҮГИЙН МЕХАНИЗМ ЧУХАЛ

 

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын суурин төлөөлөгч Сергей Диордица “Бүх нийтийн эрүүл мэндийн хамралт, эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг сайжруулахын тулд олон ажил хийж байгаа. Эрүүл мэндийн хамрагдалт, анхан шатны тусламж үйлчилгээг сайжруулахад санхүүгийн механизм чухал байдаг. Үүнд ДЭМБ томоохон тусламж үзүүлж байгаа. Үүний нэг нь эрүүл мэндийн анхан шатны явуулын тусламж үйлчилгээ буюу мобайл тусламж үйлчилгээ" гэсэн юм.

Эрүүл мэнийн яамнаас Эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээг сайжруулахаар "Эрүл мэнд-8/20" зорилт дэвшүүлэн ажиллаж байна. Энэ хүрээнд 2020 он гэхэд найман төрлийн зорилтыг хэрэгжүүлэх аж. Ингэснээр хүн амын эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгийн тогтолцоо сайн бүрдэж, санхүүгийн дарамтгүйгээр чанартай үйлчилгээ, тусламжийг үзүүлнэ гэж үзэж байгаа аж. Улмаар дундаж наслалтыг 71-т хүргэнэ гэж үзэж байгаа юм байна.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж