“Exclusive”-ийн Г.Майцэцэг МАН-аас гарна

Хуучирсан мэдээ: 2019.04.05-нд нийтлэгдсэн

“Exclusive”-ийн Г.Майцэцэг МАН-аас гарна

“Exclusive”-ийн Г.Майцэцэг МАН-аас гарна

“Exclusive” компанийн захирал Г.Майцэцэг МАН-аас гарах хүсэлтээ өчигдөр /2019.04.04/ гаргажээ. Тэрбээр  намаасаа гарах болсон шалтгаанаа “МАН 2016 оны УИХ-ын сонгуулиар үнэмлэхүй ялалт байгуулж 65 суудал аван, “Үйлдвэржилт 100” хөтөлбөр хэрэгжүүлэхээ амласан ч биелүүлсэнгүй.  Харин ч үйлдвэрлэлийг хөгжүүлэх Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас УИХ, Засгийн газрын гишүүд зээл авч, иргэдийнхээ боломжийг хулгайллаа. Хариуцлага ч хүлээсэнгүй.  Тэднийг  бүр хаацайллаа. Хариуцлага хүлээлгэхийг шаардсан гишүүдээ хавчин гадуурхах зэргээр дарамталж байгаа тул намаас гарах хүсэлт гаргаж байна” гэжээ.

Г.Майцэцэг нь 2011 онд МАН-д гишүүнээр элсэн, тус намын 121 дүгээр үүрт харьяалагдаж иржээ. Мөн тэрбээр намаас гарах болсон тухайгаа цахим хуудсаараа дамжуулан дайж, “Өнөөдөр МАН-с өөрийн хүсэлтээр татгалзан гарч байгаа хүсэлтээ өглөө. Гунигтай юм шиг мөртлөө хөнгөрөөд явчихлаа. НАМ бол ТББ…Намын дарга бол гүнгэрваанд залсан БУРХАН биш, мэдээж МАН-д ЗӨВ бодолтой маш олон залуус бий, амжилт хүсье та нартаа.Үйлдвэрлэлийн төлөө дэмжиж ажиллах болно” гэжээ.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ТэнэглэлТэнэглэл
5
ЗөвЗөв
3
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж