Гишүүд өнөөдрөөс "төгөлдөр хуурдахгүй"

Хуучирсан мэдээ: 2019.04.05-нд нийтлэгдсэн

Гишүүд өнөөдрөөс "төгөлдөр хуурдахгүй"

Гишүүд өнөөдрөөс "төгөлдөр хуурдахгүй"

УИХ-ын Дэгийн тухай шинэ хууль үйлчилж, гишүүд ирц, саналаа зөвхөн хурууны хээгээр өгч эхэллээ. Бусдын өмнөөс санал өгөх, төгөлдөр хуурдах үйлдэл хийх боломжгүй болж байна гэсэн үг.

Угтаа бол ард иргэдийг төлөөлөх замаар сонгогдсон УИХ-ын гишүүд хууль тогтоох үндсэн үүргээ биелүүлж, хэлэлцэж байгаа асуудал, хуулийн төсөлд санал бодлоо илэрхийлэх, сонгосон тойргийнх нь иргэдийн эрх ашигт нийцэж байгаа эсэх, эсвэл тэдний эрхийг зөрчиж байгаа эсэхэд оролцож, эрүүлээр мэтгэлцээн өрнүүлэх үүрэгтэй.  Гэхдээ хуралдаа суудаггүй, бусдын өмнөөс санал өгөх, кнопдох үйлдэл парламентад байсаар ирсэн. Ирц 50 хувиас дээш байвч таван хүн хууль хэлэлцээд сууж байдаг үзэгдэл байдаг л байсан. Тиймээс УИХ-ын Дэгийн тухай хуульд зөвхөн өөрийн биеэр буюу хурууны хээгээр санал өгөх, ирцээ бүртгүүлэх боломжийг бүрдүүлсэн. Гэхдээ гишүүдийн ёс  зүйд татвар төлөгчид, сонгогчид нь бага зэргийн “төлбөр” төлсөн. Өөрөөр хэлбэл, татвар төлөгчдийн 600 сая төгрөгөөр гишүүд хурууны хээ бүртгүүлэх төхөөрөмж авсан. Эрх биш хурууны хээгээ хувилаад, өөрчлөөд бусдад шилжүүлж болохгүй учраас татвар төлөгчдийн мөнгийг салхинд хийсгэчихгүй л болов уу.

Ш.ОЧ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж