Загастайн давааны замыг өнөөдрөөс эхлэн түр хугацаагаар хаалаа

Хуучирсан мэдээ: 2019.04.05-нд нийтлэгдсэн

Загастайн давааны замыг өнөөдрөөс эхлэн түр хугацаагаар хаалаа

Загастайн давааны замыг өнөөдрөөс эхлэн түр хугацаагаар хаалаа

Завхан аймаг Алдархаан сумын Чигэстэй багийн нутаг Загастайн даваа зам буюу Мөрөн-Улиастай чиглэлийн авто замд эвдрэл үүсчээ. Тодруулбал, Улиастай сумаас 35 км-т шар усны үер буусны улмаас дээрх замын зорчих хэсэг эвдэрсэн байна. Үүнээс гадна өчигдөр /2019.04.04/  HOWO маркын автомашин замын хажуу руу унасан нь Загастайн давааны  замын зорчих хэсгийг улам  дордуулжээ. Азаар ослын улмаас бэртэж гэмтээгүй байна.

Иймээс Улиастай сумын нутаг дэвсгэрээс гарах орон нутгийн болон улсын чанартай авто замын хөдөлгөөнийг  өнөөдрөөс /2019.04.05/ эхлэн эвдэрсэн замын зорчих хэсгийг сэргээн засварлах хүртэл түр хугацаагаар хааж, пост гарган ажиллаж байгаа  юм байна.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж