Бельгийн засгийн газар уучлалт гуйлаа

Хуучирсан мэдээ: 2019.04.05-нд нийтлэгдсэн

Бельгийн засгийн газар уучлалт гуйлаа

Бельгийн засгийн газар уучлалт гуйлаа

Бельгийн засгийн газар өнгөрсөн пүрэв гаригт 1959-1962 оны колоничлолын үед Төв Африкийн орнууд болох Ардчилсан Конго, Бурунди, Руанда улсуудын цагаан арьстан эрчүүд болон нутгийн хар арьст бүсгүйчүүдийн дундаас төрсөн олон мянган хүүхдийг эцэг эхээс нь хүчээр салгаж байсан гэм буруутай үйлдэлдээ анх удаа уучлалт гуйв. Тус улс дээрх эрлийз хүүхдүүдэд “эрлийз” хэмээн нэрлэж, эцэг эхээс нь хүчээр салгасны дараа Католик шашны сүм хийд, сургууль, асрамжийн газар зэрэг бусад байгууллагуудын халамжид шилжүүлж байжээ.

Бельгийн Ерөнхий сайд Шарль Мишель Брюссель хотноо болсон парламентын нэгдсэн чуулган дээр колоничлолын үеийн дарлал мөлжлөгийн золиос болсон хүмүүсээс албан ёсоор уучлалт гуйсан байна. Тэрбээр “Бельгийн Конго, Руанда-Урундид тогтоож байсан колоничлолын үеэр “эрлийзүүд”-ийг хүчээр салган тусгаарлах бодлого хэрэгжүүлж байсныг миний бие холбооны Засгийн газрын нэрийн өмнөөс хүлээн зөвшөөрч байна. Холбооны Засгийн газрын өмнөөс би Бельгийн колоничлолын үед “эрлийзүүд” болон тэдний эцэг эхэд учруулсан зовлон шаналлынхаа төлөө уучлалт гуйж байна” гэж хэлсэн байна.

Энэ үед парламентын танхимын зочдын суудалд гэмт үйлдлийн хохирогч болсон олон арван хүн сууж байсан талаар ВВС агентлаг мэдээлжээ.

НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс гаргасан тайланд Бельгийн засгийн газрыг колоничлолын үеийн гэм нүгэлдээ уучлал гуйх ёстой гэж тэмдэглэсэн бөгөөд дээрх хэргийн төлөө 2016 онд Бельгийн католик сүм хийдийнхэн хохирогчдоос уучлалт гуйж байжээ.

Бельги улс 1800-1960-аад оныг хүртэл Төв Африкийн улсуудыг колоничилж байсан бөгөөд хүнд дарамт мөлжлөгийн 20 жилийн хугацаанд 10 сая гаруй хүн амь насаа алдсан гэсэн баримт байдаг аж.

Эх сурвалж: Euro news

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж