АН-аас эрх баригчдын Үндсэн хуулийн бус аргаар эрх мэдэл авч байгаа асуудлыг буруутган, мөн ЖДҮ-дэд хариуцлага тооцохыг шаардан жагсаал зохион байгуулав. Гэвч, Ерөнхийлөгч Х.Баттулга, Н.Алтанхуяг, З.Энхболд гурав фракцийнхнаа битгий оч гэж үүрэгдсэн гэх. Н.Алтанхуягийн хувьд Ерөнхийлөгчөөс томилолт авч, АН-ын даргыг солих улс төрөө эхлүүлээд байгаа.
Тэгвэл Засгийн газрын удирдамжийн дор зохион байгуулсан Ардын намын жагсаалд Ерөнхийлөгчийн ойр дотныхон бүгд очсон билээ.
Ерөнхийлөгчийн экс эхнэр Ц.Энхтуяа, Олипийн аварга Н.Түвшинбаяр, Аса Дагвадорж, Босоо хөх монголчууд бас МоАН-ынхон очсон. Тэгвэл өнөөдөр Ардчилсан намаас зохион байгуулж байгаа жагсаалд Ардчилсан намаас нэр дэвшиж Ерөнхийлөгч болсон Х.Баттулгын дэмжигчид очсонгүй. Эндээс харахад Ерөнхийлөгч Х.Баттулга өөрийг нь өдий зэрэгт хүргэсэн АН-ыг хаяж, Ардын намыг аргамжих болжээ гэмээр. Ардын намын зохион байгуулсан ганц хүнийг албан тушаалаас нь чөлөөлөх жагсаалд одоогийн УИХ-ын дарга Г.Занданшатар тас хар шилээр гангарч очсоны хүчинд спикер болсон. Бусдын эрх мэдлийн золиос болж ашиглагдаж яваа "хар масс" энэ удаад өөрсдийнхөө эрх чөлөөний төлөөх жагсаалд оролцохгүй байгаа нь мөнөөх "ямар ард түмэн байна, тийм төр байна" гэдгийн нэг жишээ болов уу.
Б.БАТ
Холбоотой мэдээ