“Викиликс” сайтыг үүсгэн байгуулагч Жулиан Ассанжийг Лондон дахь Эквадор улсын Элчин сайдын яамнаас тун удахгүй, эсвэл энэ баасан гаригт багтаан албадан гаргахаар болжээ. Энэ талаар “Викиликс” сайт твиттер хуудсаараа дамжуулан мэдээлсэн байна. “INA Papers оффшорын дуулиан” дэгдсэн нь Ассанжийг тус ЭСЯ-наас хөөх үндэслэл болжээ.
INA Papers нь Эквадор улсын хууль тогтоогчид болон Ерөнхийлөгч Ленин Морено нартай холбоотой авлигын хэргийн баримтуудын цуглуулга аж. Ерөнхийлөгч Морено Эквадорын хэд хэдэн радио сувагт ярилцлага өгөхдөө “Ассанж болон түүний хуулийн багийнхан бидэнтэй хийсэн яриа хэлэлцээрээ удаа дараа зөрчсөн… Ассанж худлаа ярих хэрэггүй” гэж хэлжээ.
Эквадор улс "Викиликс" сайтыг Мореногийн хувийн зургуудыг нийгмийн сүлжээнд нийтэлсэн хэмээн сэжиглэж байгаа аж. Жулиан Ассанж 2012 оны зургадугаар сараас Лондон дахь Эквадор улсын ЭСЯ-нд байрлаж буй билээ. Түүнийг Швед хүчирхийллийн хэрэгт буруутгасан ч 2017 оны тавдугаар сараас түүнд холбогдох хэргийг мөрдөн шалгахаа зогсоосон юм.
Ассанжийн хувьд Шведийн засаг захиргаа өөрийг нь АНУ-д шилжүүлнэ хэмээн эмээж буй. Хэрвээ АНУ-д очвол нууц мэдээлэл тараасан хэргээр тэрбээр цаазын ял сонсох эрсдэлтэй юм.
Эх сурвалж: ALJAZEERA
Холбоотой мэдээ