Хүчирхийлэлд өртсөн охин гэрээсээ дайжиж биеэ үнэлж байжээ | News.MN

Хүчирхийлэлд өртсөн охин гэрээсээ дайжиж биеэ үнэлж байжээ

Хүчирхийлэлд өртсөн охин гэрээсээ дайжиж биеэ үнэлж байжээ

Хүчирхийлэлд өртсөн охин гэрээсээ дайжиж биеэ үнэлж байжээ

Гэр бүлийн хүчирхийллийн улмаас хүүхдийн эрх зөрчигдөж, гэр орноосоо хүртэл дайжин зугтаах тохиолдол цөөнгүй гарсаар байна. Үүний нэг жишээ нь энэ сарын 4-ны өдөр цагдаагийн байгууллагад хүүхэд алга болсон талаарх дуудлага мэдээлэл иржээ. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн долдугаар хороонд оршин суух 36 настай эмэгтэй Г цагдаагийн байгууллагад “16 настай охин 2019 оны гуравдугаар сарын 22-ны өдөр гэрээсээ гараад одоог хүртэл гэртээ ирээгүй байна. Алга болсон хугацаандаа бусдад хүчирхийлүүлсэн байж болзошгүй байх тул цагдаагийн байгууллага шалгаж өгнө үү”  хэмээн хандсан байна.

Цагдаагийн байгууллага сураггүй алга болсон охиныг ар гэр нь өргөдөл гаргасан өдөр олсон байна. Шалгалтын явцад охиныг алга болох өдөр аав нь зодож, доромжилж, гэрээсээ хөөсөн байна. Охин тухайн өдөр гэрээсээ гараад дахин гэртээ очоогүй гэнэ. Гэрээсээ гарснаас хойш 13 хоногийн хугацаанд охин хаагуур юу хийсэн, ар гэрийнхэн нь яагаад цагдаад мэдэгдээгүй зэрэг асуудлыг шалгаж байгаа юм байна. Мөн шалгалтын явцад  охин гэр бүлийн хүчирхийлэлд байдаг, эрсдэлт бүлэгт хамаардаг нь тогтоогджээ.

Эх сурвалжийн мэдээлснээр охин алга болсон хугацаанд саун массажны газарт биеэ үнэлэн, хар тамхи хэрэглэж байсан гэнэ.

Э.ЭНХ 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ХарамсалтайХарамсалтай
7
БурууБуруу
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-04-05 66.181.184.73

ХАР ТАМХИ ХУДАЛДСАН, САНААТАЙ ЗӨӨВӨРЛӨСӨН ЭТГЭЭДҮҮДИЙГ УСТГАХ ХЭРЭГТЭЙ. ҮГҮЙ БОЛ 3-ХАН САЯ МОНГОЛ УДАХГҮЙ МӨХӨХ ЗАМДАА ШУУДАРСАН. ЮУН ХҮНИЙ ЭРХ, ЮУН АРДЧИЛАЛ. ЯДУУРАЛ ГУЙЛАНЧЛАЛ, БУХИМДАЛ ХОРСОЛ ДЭЭР ТОГТНОДОГ АРДЧИЛАЛ ГЭЖ ЯМАР ХАРААЛ ИДСЭН ТОГТОЛЦОО БАЙДАГ ЮМБ

Avatar

мгл 2019-04-05 202.179.11.230

Хар тамхи хэрэглэдэг болсон бол хүн биш болсоон гэсэн үг.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж