Спикерийн үг ба хаврын улс төрийн сценари

Хуучирсан мэдээ: 2019.04.05-нд нийтлэгдсэн

Спикерийн үг ба хаврын улс төрийн сценари

Спикерийн үг ба хаврын улс төрийн сценари

Хуульд заасны дагуу дөрөвдүгээр сарын 5-нд УИХ-ын Хаврын чуулган нээлтээ хийснээр энэ хаврын улс төр албан ёсоор эхэллээ. Хаврын чуулганы нээлттэй зэрэгцэн Төрийн ордны өмнөх төв талбайд Ардчилсан нам эрх баригчдаас шударга ёс, хариуцлага нэхэн жагсч байна.

Сахилга, хариуцлага, хуулийн засаглал болон Үндсэн хуулийн өөрчлөлтийг онцолсон спикерийн илгээлтээс эрх баригчдын энэ хаврын улс төрийн сценарийг төвөггүйхэн тодорхойлж болохоор.

Хаврын чуулганаар хэлэлцэх асуудлаа гурван бүлэгт хувааж, товч танилцуулсан УИХ-ын дарга Г.Занданшатар “Нийгмийн анхаарлыг татсан олон асуудлыг энэ хаврын чуулганаар хэлэлцэх болно” гээд цааш  нь бага зэргийн залруулга хийж “Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжөөр шүүгчийг түдгэлзүүлж, огцруулдаг боллоо гэдэг буруу ташаа, зориуд гуйвуулсан мэдээллийг нийгэмд төдийгүй олон улсад түгээж байгааг үүгээр залруулах ёстой гэж үзэж байна” гэсэн нь анхаарал татав. Аливаа асуудалд залруулга хийнэ гэдэг цаанаа “буруутай” л гэсэн үг болж сонсогдож байна.

“Иргэдийн шударга шүүхээр шүүлгэх эрхийг хангах, шүүх эрх мэдлийн тогтолцоог Үндсэн хуульд заасан үзэл баримтлал, агуулгад нийцүүлэн улс төр, эдийн засгийн бүлэглэлийн нөлөөллөөс ангид, хараат бус, зөвхөн хууль дээдэлж хариуцлагатай ажиллуулах тогтолцоог бүрдүүлэх эхлэлийг тавина гэж төлөвлөж байна” гэсэн нь өнөөх залруулгын үргэлжлэл нь бөгөөд Үндсэн хуулийн бус аргаар ҮАБЗ-д хэмжээлшгүй эрх мэдэл өгөх вий гэж л иргэд болгоомжилсон, сануулсан, анхааруулсан хэрэг. Энэ бүхнийг спикер зориуд гуйвуулсан мэдээлэл гэж үзэж байгаагаа хаврын чуулганы эхэнд онцолсон нь энэ юм.

Мөн хууль шүүхийн байгууллагын удирдлагуудын томилгоог шуурхай шийдвэрлэхийг гишүүддээ сануулсан спикер хэлсэн үгэндээ Үндсэн хуулийн өөрчлөлтийг дурдсан нь хамгийн гол мессеж нь байсан юм.

Хууль хүчний, зарим байгууллагын удирдлагыг ҮАБЗ-ийн зөвлөмжөөр өөрчлөх Ерөнхийлөгчийн саналын дагуу холбогдох хуулиудад өөрчлөлт оруулсан нь Үндсэн хуулийн Цэц дээр очсон бөгөөд өнөөдөр “эзгүй” болсон УДШ болон УЕП, орлогч нарын томилгооны асуудлыг УИХ яаравчлах нь “яг чоно борооноор” болж мэдэх нь. Учир нь, Үндсэн хуулийн Цэц УИХ-ын ээлжит бус чуулганаас баталсан хуулийг Үндсэн хууль зөрчсөн гэж үзвэл УДШ, УЕП-ын шинэ томилгоо хууль бус болж магадгүй.

Спикер Г.Занданшатар хэлсэн үгэндээ “Энэ хаврын чуулганаас эхлээд Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний тухай илтгэлийг УИХ-ын нэгдсэн чуулганаар заавал хэлэлцдэг болж байна” гээд “Би д хуулиар халхавчилсан зүй бус тогтолцоог халах шаардлага зүй ёсоор гарч ирж байна. Сахилга хариуцлагыг дээрээсээ эхлүүлнэ, мөрдөнө” гэсэн нь ЖДҮ-чдээр дүүрсэн өөрийнхөө танхимыг хэлсэн үү гэх асуултын тэмдэг үлдээв.

Товчхондоо, Г.Занданшатар сахилга хариуцлагыг дээрээсээ мөрдүүлмээр байгаа бол УЕП асан М.Энх-Амгалангийн хэлсэн шиг танхимаасаа эхлэх ёстой. ЖДҮ-гийн хэргээр түүний танхимын нэлээд гишүүнд сахилга, хариуцлага тооцох шалтгаан хангалттай бүрдсэн. Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих хөрөнгийг тэгш, хүртээмжтэй хувааж идсэн МАН-ын гишүүддээ хариуцлага тооцож байж л спикерийн мөрөөдөж байгаачлан УИХ-ын нэр хүнд өснө, УИХ-ын гишүүний ёс зүй, хариуцлага дээшилнэ, иргэдийн амьдрал сайжирна.

УИХ-ын дарга Г.Занданшатар “Дээрээ суудлаа олохгүй бол доороо гүйдлээ олохгүй хэмээн хэлэлцдэг” гэх зүйр үгийн хэлснэ үгэндээ эшлэл болгосон нь  өөрсдийгөө хэлсэн үү, бүү мэд. Ямартаа ч МАН-ын засаг барьсан гурван жил дээрээ суудлаа олохгүй хэрэлдэж, доодчуул нь гүйдлээ олохгүй бухимдаж суугаа нь үнэн юм.

Тэрбээр энэ олон үгэн завсраа гол өгүүлбэрээ сэмхэн хавчуулсан нь “Улсын Их Хурлыг хяналттай, хариуцлагатай, Засгийн газрыг хариуцлагатай тогтвортой, шүүх эрх мэдлийг хараат бус хариуцлагатай болгох зорилготой Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт хийх зайлшгүй шаардлагатай болжээ”.  Өөрөөр хэлбэл, МАН-ын эрх баригчид Үндсэн хуулийн өөрчлөлтийг энэ хаврын улс төрийн сценари болгож байгаа бололтой. Гэвч, нийтээрээ шахуу бүлэг хулгайн хэрэгт холбогдсон МАН-ын 64 гишүүнд Үндсэн хуулийг өөрчлөх чадамж бий юу. Г.Занданшатарын парламентад эцэг хуульд гар дүрэх итгэл, нэр хүнд байгаа гэж үү!

Чухамдаа блд “Учир утгагүй улстөржилт, талцал хуваагдлыг өнөөдрөөс эцэс болгоё” гэсэн спикеийн үг уг нь үнэн бөгөөд үүнийгээ  лавтайяа ҮАБЗ-ийн даргадаа болон намын дарга, намынхандаа сонсгохыг хүссэн байх аа, тэр.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
10
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж