Ким Жон Ун эцгийнхээ мэндэлсэн нутагт очжээ

Хуучирсан мэдээ: 2019.04.05-нд нийтлэгдсэн

Ким Жон Ун эцгийнхээ мэндэлсэн нутагт очжээ

Ким Жон Ун эцгийнхээ мэндэлсэн нутагт очжээ

БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун өчигдөр /2019.04.04/ өөрийн эцэг Ким Жон Илийн мэндэлсэн нутагт очсон тухай “Korea Times” мэдээллээ. Уламжлал ёсоор тэрбээр ямар нэгэн том шийдвэр гаргахынхаа өмнө заавал эцгийнхээ төрсөн нутагт очдог учир энэ удаад ч гэсэн түүнийг их чухал шийдвэр гаргах гэж байна хэмээн ажиглагчид үзэж байна.

БНАСАУ-ын хоёр дахь удирдагч агсан Ким Жон Ил нь Солонгосын хойгийн  хамгийн өндөрлөг цэг болох Хятадтай хиллэдэг Самжиён мужид орших Солонгосчуудын тахин шүтдэг Пэктү уулын ойролцоо мэндэлж байжээ.

Тэрбээр 2013 онд тус улсын хоёр дахь нөлөө бүхий хүн гэгддэг байсан өөрийн хүргэн ах Жан Сон Тэкийг цаазлахын өмнө, 2014 онд Өмнөдтэй анх удаа дээд хэмжээний уулзалт хийх шийдвэр гаргахын өмнө Пэктү ууланд ирж байсан билээ. Мөн үүнээс хойш АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай анх удаа Сингапурт уулзсаныхаа дараа, Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Интэй гурав дахь удаагаа уулзахын өмнө ч Пэктү уулыг зорьж байсан гэнэ.

Эх сурвалж:KOREATIMES

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж