Дуучин Becky Азийн шилдэг дуучин номинацид нэр дэвшжээ

Хуучирсан мэдээ: 2019.04.05-нд нийтлэгдсэн

Дуучин Becky Азийн шилдэг дуучин номинацид нэр дэвшжээ

Монгол Улсаас анх удаа “Asian Top Singer” буюу “Азийн шилдэг дуучин” номинацид нэр дэвшин өрсөлдөх эрхийг дуучин Г.Мөнхбаяр буюу Becky авчээ.  Дуучин залууг топ модель Х.Бадамгэрэлийн нөхөр гэдгээр нь хүмүүс сайн мэднэ. БНСУ-ын нийслэл Сөүл хотноо жил бүр зохион байгуулдаг соёл, урлагийн томоохон наадам болох “LBMA STAR AWARDS”-т энэ жил Хятад, Япон, Тайван, Хонг Конг зэрэг нийт Азийн 15 орны 60 гаруй уран бүтээлчид оролцож, өрсөлдөх юм байна.

Дуучин Becky “Азидаа энтертайнмент салбартаа тэргүүлэгч улс нь яах аргагүй Солонгос улс билээ. Энэ ч утгаараа “LBMA STAR AWARDS”-т Монгол улсаа төлөөлөн анх удаа “Азийн шилдэг дуучин” номинацид нэр дэвшин өрсөлдөх эрхтэй болсондоо маш их баяртай байна. Хамаг сайнаараа хичээж улсынхаа нэрийг өндөрт гаргахын төлөө хичээн зүтгэх болно. Энэ сарын 7-нд БНСУ-ыг зорих гэж байна” гэв.

Уг наадам нь дөрөвдүгээр сарын 8-15-ны өдрүүдэд БНСУ-ын Сөүл хотноо болох бөгөөд орчин үеийн хөгжмийн урсгалаар Монгол Улсаас анх удаа ийнхүү шилдэг дуучны төлөө нэр дэвшин оролцож байгаа нь томоохон нэр хүндийн хэрэг юм.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж