Г.Марал-Эрдэнэ их сургуулиа төгсчээ

Хуучирсан мэдээ: 2019.04.05-нд нийтлэгдсэн

Г.Марал-Эрдэнэ их сургуулиа төгсчээ

ОХУ-ын Красноярск хотод өнгөрөгч гуравдугаар сард болсон Дэлхийн оюутны спортын өвлийн Универсиад наадамд уран гулгалтын эмэгтэйчүүдийн төрөлд эх орноо төлөөлөн оролцсон Г.Марал-Эрдэнэ Япон улсад сурч, амьдарч байгаа билээ. Тэрбээр хэдхэн хоногийн өмнө Нагоя хотын Чюүкёо их сургуульд спортын шинжлэх ухааны ангид суралцаж төгсчээ. Түүний хувьд их сургуулийнхаа магистрт сэтгэл судлал, спортын чиглэлээр суралцах төлөвлөгөөтэй байгаа юм байна.

Г.Марал-Эрдэнэ олимпийн мөнгө, дэлхийн гурван удаагийн аварга Мао Асадагийн “Thanks tour” шоу тоглолтын багт багтжээ. Уг шоу тоглолт Японы хотуудаар ирэх зургадугаар сарыг дуустал үргэлжлэх юм байна.

Г.Марал-Эрдэнэ таван настайгаасаа гэр бүлийнхэнтэйгээ Японд амьдарч уран гулгалтаар хичээллэж эхэлжээ.  2013 онд Казахстанд болсон Азийн өвлийн наадамд оролцсон нь түүний эх орныхоо нэрийн өмнөөс тоглосон анхны том тэмцээн байжээ. Түүний ээж А.Шинэсаран хамгийн сайн туслагч нь учраас тэд Красноярск хотод хамтдаа очиж, Монголын уран гулгалтын түүхэнд шинэ хуудсыг нээсэн юм.

Дэлхийн оюутны өвлийн спортын Универсиад наадамд оролцсон Г.Марал-Эрдэнийн богино үзүүлбэрийн гүйцэтгэл. Тэрбээр 35 тамирчнаас 30-р байрт орсон юм.  /2019.03.09, ОХУ Красноярск хот/

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж