ОХУ-ын түймэр хил дамнаж Монголыг чиглэжээ

Хуучирсан мэдээ: 2019.04.05-нд нийтлэгдсэн

ОХУ-ын түймэр хил дамнаж Монголыг чиглэжээ

ОХУ-ын түймэр хил дамнаж Монголыг чиглэжээ

ОХУ-д гарсан хээрийн түймэр Дорнод аймгийн бүс нутаг руу цар хүрээгээ тэлжээ.  Галын дуудлага өчигдөр 16.00 цагийн ОБЕГ-ын Баян-Уул сумын Өвөр-Эрээн багийн “Ульхан” гэдэг газар Монгол Улсын хилийн … дугаар тэмдэгтийн чиглэлд бүртгэгдсэн байна. Түймрийн голомтод Онцгой байдлын газрын 24 алба хаагч, Хилийн 0275, 0287 дугаар ангийн алба хаагч, Хэнтий аймгийн Дадал сумын Онон, Балжийн тусгай хамгаалалттай газрын долоон хүн, орон нутгийн 22 иргэн, нийт 82 хүн, найман авто машинтай галыг унтраахаар ажиллаж байгаа аж.

Салхины чигээс хамаарч урд болон хойд хөршөөс түймэр нэвтрэх тохиолдол гардаг байна. Манай улсаас ч бас хил даван түймэр гарах тохиолдол цөөнгүй гэж тус газрынхан хэлэв.

Мөн тухайн өдөр /2019.04.04/ Сэлэнгэ аймгийн Ерөө суманд ойн түймрийн нэг, Дорнод аймгийн Баян-Уул суманд хээрийн түймрийн нэг тохиолдол бүртгэгдсэн байна. Цаг уур, орчны шинжилгээний газраас өнгөрсөн оны эцэст гаргасан зудын эрсдэлийн зурагт нийт нутгийн 50 гаруй хувьд цасан бүрхүүл тогтсоныг мэдээлсэн. Энэ дүр зураглалд олон жилийн дунджаас бага цас тогтсон нь хаврын улиралд ихэнх нутгаар хэт их хуурайшилттай, хээрийн түймэр гарах өндөр эрсдэлтэйг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж буй.

Ялангуяа Дорнод, Хэнтий, Сүхбаатар, Хөвсгөл, Булган, Төв, Сэлэнгэ аймагт өнгөрсөн өвөл олон жилийн дунджаас бага цас орсон нь ой хээрийн түймэр гарч болзошгүйг сануулж байна.

АНУ-ын Цаг уурын урьдчилан таамаглах төвөөс гаргасан мэдээнд 2018 онд сүүлийн 40 жилд хамгийн халуун жил байсан төдийгүй 2019 онд Эль-Ниногийн нөлөөгөөр дахин давтагдах магадлал өндөр байгаа нь хэт хуурайшилт, түр зуурын усархаг борооны улмаас үерийн аюул төв суурин газарт ихээхэн хохирол учруулж болзошгүй гэж мэдээлжээ. Эль-Нино гэдэг нь нэг хэсэгт нэн хуурай гантай байхад нөгөө хэсэгт үер буухыг хэлдэг.

Монгол Улсад Эль-Ниногийн нөлөөгөөр 1997-1998, 2002-2003, 2005-2006, 2010-2011, 2015-2016 онуудад тохиолдсон байгалийн аюулт үзэгдлийн тоо давтамж өссөн үзүүлэлттэй байв. Статистик үзүүлэлтээр энэ аюулт үзэгдэл, байгалийн гамшиг 2019-2020 онд дахин давтагдах магадлал өндөр буйг Онцгой байдлын ерөнхий газраас сэрэмжлүүлжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж