Хариуцлагатай аялахыг анхаарууллаа | News.MN

Хариуцлагатай аялахыг анхаарууллаа

Хариуцлагатай аялахыг анхаарууллаа

Хариуцлагатай аялахыг анхаарууллаа

Сүүлийн үед Тайландын Хаант Улсад зорчих манай иргэдийн урсгал нэмэгдэхийн хэрээр хулгайн гэмт хэрэгт холбогдох явдал эрс нэмэгдэж байна. Ялангуяа, гадаадын жуулчид олноор цуглардаг үзвэр, үйлчилгээний газар, нийтийн тээвэр болон олон улсын нисэх онгоцны буудалд зарим Монгол иргэд хулгай хийж байгаад үйлдэл дээрээ баригдаж саатуулагдсныг Тайландын болон олон улсын хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдээр мэдээлж байна. Энэ нь Монгол Улсын нэр хүндэд сөргөөр нөлөөлж, улмаар Тайланд Улсад зорчиж буй манай иргэдийг тус улсын хилээр нэвтрэхэд нэмэлт анкет бөглүүлэх, биедээ авч явж буй бэлэн мөнгө болон зээлийн картын мэдээллийг нь шаардах болов. Иймд гадаад улсад аялж буй иргэдэд хариуцлагатай аялахыг анхааруулж байна.

Тайланд Улс жилдээ 37 сая гаруй гадаадын жуулчин, давхардсан тоогоор 65 сая гаруй гадаадын иргэдийг хүлээн авдаг. Тус улсын Засгийн газар гадаадын жуулчдын аюулгүй байдлыг хангах, тэдний тав тухтай байдлыг бүрдүүлэхэд онцгой анхаардаг бөгөөд гадаадын жуулчдад хохирол учруулсан дотоод болон гадаадын иргэдэд хуулийн дагуу хатуу шийтгэл оногдуулдаг болохыг анхаарна уу.

ЭХ СУРВАЛЖ: ТАЙЛАНД ДАХЬ МОНГОЛ УЛСЫН ЭЛЧИН САЙДЫН ЯАМ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

МОНГОЛЫГ ЯЛСАН ТӨВД ЖАНХУУГ ОГЦРУУЛЬЯ ! 2019-04-05 122.201.31.167

8-r angidaa armiin general Batiin Dorjiin geriig uhaj yavsan umhii tuvd tairdas janhuu hamgiin deer suuj bhad ene hulgaich nar oodrolgui yahav!!!

Avatar

МОНГОЛ ЯЛНА 2019-04-05 175.38.87.92

ШИНИЙН НЭГЭНДЭЭ ШИЛИЙН БОГДОД ОЧИЖ МӨРГӨДӨГ, ХУЛГАЙЧ ДЭЭРЭМЧИДЭД ЭЭЛТЭЙ, ТӨРИЙН ТЭРГҮҮНЭЭРЭЭ ХАМГИЙН ТОМ ХУЛГАЙЧАА СОНГОЧИХСОН НТР НЬ ҮХЭР МОНГОЛЧУУДЫН ОМОГШЛИЙГ ТӨРҮҮЛЖ ОГШИЛТ ӨГДӨГ БОЛСОН ШДЭЭ… МОЯА ОМОГИЙХОНЫ САГСУУ ДЭЭРЭЛХҮҮ, ХАРАНХУЙ, ТЭРИЙГЭЭРЭЭ ТҮРИЙ БАРЬХЫГ ЯАНА?! БУСАД НЬ ИЧИХ БУЛЧМРХАЙТАЙ БАЙХАД МОЯАЧУУДАД ТИЙМ ЗҮЙЛ ТҮЙ Ч БАЙХГҮЙ…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж