Эрүүгийн цагдаагийн албанаас 2019 оны гуравдугаар сарын 26-ны өдөр “Монгол Улсын хилээр иргэн Б гэгч нь химийн бодисыг тусгай зөвшөөрөлгүйгээр, зориулалтын бус саванд савлан нэвтрүүлж байна” гэх мэдээллийн мөрөөр мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ.
Шалгалтын явцад иргэн Б гэгч нь 2019 оны гуравдугаар сарын 26-ны өдөр Замын-Үүд боомтоор “ЭБАШ” ХХК-ны тусгай зөвшөөрлөөр 69 ширхэг поошигтой химийн бодисыг нэвтрүүлэн 2019 оны гуравдугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод авчирсан байна. Уг хорт бодисыг Онцгой байдлын ерөнхий газрын агуулахад хураан авч, гаалийн байгууллагатай хамтран ямар төрлийн бодис байсныг тогтоохоор шалгалтын ажиллагааг явуулж байна.
Э.ЭНХ
Холбоотой мэдээ