Оросууд өөрсдийн дуртай театруудыг нэрлэв

Хуучирсан мэдээ: 2019.04.05-нд нийтлэгдсэн

Оросууд өөрсдийн дуртай театруудыг нэрлэв

Оросууд өөрсдийн дуртай театруудыг нэрлэв
ВЦИОМ социологийн судалгааны төвийн явуулсан санал асуулгын үр дүнгээр энэхүү жагсаалтыг «Большой», «Современник», мөн «Мариинский» театрууд тэргүүлж байна

МОСКВА, 3-р сарын 27. /ТАСС/. ТАСС мэдээллийн агентлагийн дэргэдэх Бүх Оросын олон нийтийн санал бодлын судалгааны төвөөс 3-р сард явуулсан санал асуулгад оролцсон ихэнх иргэд өөрсдийн дуртай театруудаар «Большой», «Современник», «Мариинский» хэмээн заасан бол хамгийн яруу тод дурсамж үлдээсэн тоглолтоор «Щелкунчик» (Цөмөөхэй) бүжгэн жүжгийг нэрлэжээ.

3-р сарын 27-нд олон улсын Театрын өдрийг тэмдэглэдэг ба энэхүү дурсгалт өдөрт зориулагдсан социологийн судалгааны үр дүнгээр Оросын иргэдийн хамгийн хайртай буюу орчин үеийн шилдэг театруудын жагсаалтыг «Большой» (12%), «Современник» (6%) болон Санкт-Петербург хот дахь «Мариинский» (4%) театрууд тэргүүлжээ.

Санал асуулгад оролцсон хүмүүст нээлттэй асуулт тавьж байсан ба тэд онцгой анхаарал татах театруудын тоонд «Ленком», «Малый», МХАТ, «Театр на Таганке», «Театр сатиры» (3%), Е.Б.Вахтанговын нэрэмжит театр, «Театр юного зрителя» (Залуу үзэгчийн театр) болон Олег Табаковын «Московский театр» (2%) зэргийг оруулжээ.

Сүүлийн 2-3 жилийн хугацаанд сэтгэлд хамгийн их хоногширсон бүтээлүүдээр «Щелкунчик» (6%), «Лебединое озеро» («Хунт нуур», 5%) бүжгэн жүжгүүд, «Мастер и Маргарита» жүжиг (3%), «Ромео и Джульетта», «Юнона и Авось» болон хөгжмийн концертуудыг (2%) нэрлэв.

Судалгааг 3-р сарын 21-нд явуулсан бөгөөд 18-аас дээш насны 1600 хүнийг хамарчээ. 95 хувийн магадлал бүхий алдааны дээд хэмжээ нь 2.5 хувиас хэтрэхгүй.

1961 онд Вена хотноо ЮНЕСКО-ийн дэргэдэх Олон улсын театрын хүрээлэнгийн хурлын үеэр 3-р сарын эл өдрийг олон улсын театрын баярын өдөр болгон зарласан бөгөөд жил болгон дэлхий даяар энэхүү өдрийг «Театр нь үндэстнүүдийн харилцан ойлголцох, энх тайвныг бэхжүүлэх хэрэгсэл мөн» уриан доор өргөн дэлгэр тэмдэглэж иржээ.

Эх сурвалж: TASS.RU

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж