ХЗХ-дын Бүх гишүүдийн ээлжит хурлаа хуралдуулах хугацаа дууслаа

Хуучирсан мэдээ: 2019.04.05-нд нийтлэгдсэн

ХЗХ-дын Бүх гишүүдийн ээлжит хурлаа хуралдуулах хугацаа дууслаа

ХЗХ-дын Бүх гишүүдийн ээлжит хурлаа хуралдуулах хугацаа дууслаа

Хадгаламж, зээлийн хоршоо (ХЗХ)-д ээлжит Бүх гишүүдийн хурал (БГХ) -аа зарлан хуралдуулах хуулийн хугацаа энэ сарын 01-нээр дуусгавар боллоо. ХЗХ-д БГХ-аар хэлэлцсэн асуудал, гаргасан шийдвэр болон бусад холбогдох мэдээллийг тусгасан дэлгэрэнгүй тэмдэглэлийг Санхүүгийн зохицуулах хороонд ирүүлэх  сүүлийн хугацаа нь тавдугаар сарын 01-н байх юм.

БГХ-ын ирцийг хуульд, “100 хүртэл гишүүдтэй бол бүх гишүүдийн хурал нь нийт гишүүний тавиас доошгүй хувь нь оролцсоноор, 101-ээс дээш бол нийт гишүүдийн хориос доошгүй хувь нь оролцсоноор хүчин төгөлдөр болно” гэж заасан бөгөөд ирц хүрээгүй бол ажлын 20 өдрийн дотор дахин зарлах ёстой. Ингэхдээ, БГХ-ыг дахин хуралдуулахаас ажлын таваас доошгүй өдрийн өмнө зар болон хэлэлцэх асуудлын жагсаалтыг гишүүдэд хүргэнэ.

Хороонд ирүүлэх БГХ-ын дэлгэрэнгүй тэмдэглэлд хурал болсон огноо, байршил, үргэлжилсэн хугацаа, хэлэлцсэн асуудлууд, ирцийн мэдээлэл, нарийн бичгийн дарга, тооллогын комиссын гишүүдийн нэрс, санал хураалтын арга, хэлбэр, дүнг заавал тусгасан байхаар хуульд заасан байдаг.

Эх сурвалж: СЗХ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж