“Талархлын өдөр” арга хэмжээг амжилттай зохион байгууллаа

Хуучирсан мэдээ: 2019.04.05-нд нийтлэгдсэн

“Талархлын өдөр” арга хэмжээг амжилттай зохион байгууллаа

“Талархлын өдөр” арга хэмжээг амжилттай зохион байгууллаа

Нийслэлийн Засаг Даргын дэргэдэх Нийгмийн хамгааллын тусгай төвөөс жил бүр зохион байгуулдаг “Талархлын өдөр” арга хэмжээг өчигдөр /04.04/ амжилттай зохион байгууллаа.

Уг арга хэмжээнд зорилтот бүлгийн иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэхэд төрөөс үзүүлж буй үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхэд тогтмол хамтран ажилладаг нийслэлийн Нийгмийн халамжийн газар, Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтэс, Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтэс, Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн 2, 3 дугаар хэлтэс, Баянгол дүүргийн Засаг Даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтэс, Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөр Халамжийн үйлчилгээний хэлтсийн мэргэжилтнүүд зэрэг албаны төлөөлөл, үйлчлүүлэгч иргэдийн ар гэрийн төлөөлөл, тус төвийн үйлчилгээнд хамрагдсан нийгэмшсэн иргэдийн төлөөлөл оролцлоо.

Талархлын өдөрт зориулан үйлчлүүлэгч иргэдээс гэр бүлдээ, төвийн хамт олон, ажилтан албан хаагч, цагдаагийн алба хаагч нарт хандаж, талархсан чин сэтгэлийн 39 захидлыг илгээснийг эзэнд нь хүргэх ажлыг зохион байгуулж байна.

Арга хэмжээний үеэр Нийгмийн хамгааллын тусгай төвөөс “Хөгжлийн жил” болон Нийслэлийн 380 жилийн ойн хүрээнд шинээр санаачлан хийж буй ажлуудыг танилцууллаа. Үүнд тус төвийн үйлчлүүлэгч иргэдээс сайн дурын бүлэг үүсгэн “UB агро” паркт 380 ширхэг мод тарьж ногоон байгууламжийн тоог нэмэгдүүлэх, төвийн ойр орчны нийтийн эзэмшлийн 380м2 талбайг цэцэгжүүлэх, “Хотын соёл иргэн бүрээс” нөлөөллийн үйл ажиллагааг нийгэмд хүргэх ажлуудыг хийхээр төлөвлөөд байна гэж нийслэлийн Засаг даргын дэргэдэх Нийгмийн хамгааллын тусгай төвөөс мэдээлэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж