ЖАГСААЛ: МАН эрх мэдлийн төлөө тэмцэлдсээр амлалтаа мартсан | News.MN

ЖАГСААЛ: МАН эрх мэдлийн төлөө тэмцэлдсээр амлалтаа мартсан

LiveЖАГСААЛ: МАН эрх мэдлийн төлөө тэмцэлдсээр амлалтаа мартсан

ЖАГСААЛ: МАН эрх мэдлийн төлөө тэмцэлдсээр амлалтаа мартсан
13 : 06
2019-4-5

Жагсагчид Ерөнхий сайд, УИХ-ын даргад шаардлагаа хүргүүлээд тарав

Ардчилсан намаас зохион байгуулсан "Эсэргүүцлийн жагсаал" зохион байгуулагчид УИХ-ын дарга, Ерөнхий сайдад шаардлага хүргүүлснээр өндөрлөлөө. Жагсагчдын зүгээс ЖДҮ-чдэд хариуцлага тооцох, ШХАБ-д элсэхийг хориглох, МАН-ын амлалтыг сануулсан юм. Ардчилсан намын удирдлагууд УИХ-ын дарга, Ерөнхий сайдад хүргүүлж байгаа шаардлагыг танилцуулсан. Энэхүү шаардлагад, хаврын чуулганы хугацаанд эрх баригчдаас удаах асуудлуудыг нэн яаралтай шийдвэрлэж,  үлдэж буй бүрэн эрхийн хугацаандаа ард түмний  өмнө амласан амлалтаа  өчүүхэн ч гэсэн хэрэгжүүлэхийг  шаардаж байна.

Жирийн ЖДҮ эрхлэгчдийн боломжийг зохион байгуулалттайгаар хулгайлж, албан тушаалаа урвуулан ашиглаж, хууль зөрчин концессын гэрээ байгуулж, татвар төлөгчдийн мөнгийг шамшигдуулагчдад хариуцлага тооцох.

Хувийн өмчийг дээдлэх, хуулийг сахин биелүүлэх зарчмаас эрх баригчид алхам алхмаар ухарч, эдийн засгийн тулгын чулуу болох Эрдэнэт, Оюутолгой, Тавантолгойн уурхайнуудыг  улстөржүүлэн  завхруулж,  Монголын ирээдүйг ангал руу түлхэж буй үйлдлээ зогсоож, ард иргэдэд хохиролгүй шийдвэрлэх.

Төрийн бодлого хэрэгжих Засгийн газрын яам агентлаг, төрийн бусад байгууллагуудад улс төржилт хэрээс хэтэрч, архидалт, авлига хавтгайрч, аллага хүртэл гардаг байдлын хариуцлагыг эзэнгүйжүүлж буй Засгийн газрыг огцрохыг бид удаа дараа шаардах болно.

Хууль хүчний байгууллагын удирдлагуудыг солих, шинэчлэн томилохыг Ардчилсан нам дэмжиж байгаа ч гагцхүү Үндсэн хуулийн хүрээнд хийхийг шаардаж байна.  Хуулийн хүрээнд хийсэн бүхэн шинэчлэл, өөрчлөлтийн зам руу явдаг учир зөвхөн нэг хүний эрх мэдлийн хүрээг тодорхойлж, дарангуйлал тогтоох эрмэлзлэлийг бид таслан зогсоох ёстой.

Удаа дараа олон жил хуульзүйн сайдаар ажилласан Ц.Нямдорж өөрийнхөө хариуцсан салбарын буруу бүхнийг бусад руу тохож, С.Зориг агсаны хэргийг захиалагч эзнийг зарлахгүйгээр замхруулан, займчуулах гэж байгаа үйлдлийг Ардчилсан нам чимээгүй өнгөрөөж чадахгүй.  Хуульзүйн сайдаас захиалагч эзнийг нь шударгаар зарлаж, хэлмэгдүүлдэг, эрүүддэг, олон жил үргэлжилсэн үйлдлийн хаагуур нь өнгөрсөн юм бэ гэдэгт тайлбар нэхэж байна гэсэн юм.

Ийнхүү шаардлага хүргүүлсний дараа эсэргүүцлийн жагсаал өндөрлөсөн юм. 40 мянга гаруй иргэн оролцсон гэдгийг зохион байгуулагчдийн зүгээс хэлсэн юм. 

12 : 17
2019-4-5

ЖАГСААЛ: МАН эрх мэдлийн төлөө тэмцэлдсээр амлалтаа мартсан

Ардчилсан намын жагсаал Сүхбаатарын талбайд үргэлжилж байна. Жагсаалын үеэр Ардчилсан намын зарим удирдлага жагсагчдад хандан байр сууриа илэрхийлсэн юм.

АН-ын дарга С.Эрдэнэ:

-Өнөөдрийн УИХ-ыг  эрхзүйн чадамжгүй  гэдгийг нотлох 20-30 шалтгаан байна. Бид ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас зээл авсан гишүүд, ШХАБ-д элсэх асуудал болон 2016 оны сонгуульд эрх баригч МАН-ын ард түмэнд хэлсэн амлалтыг сануулахаар жагсаж байна. АН-ын зүгээс  ШХАБ-д элсэх асуудлыг эсэргүүцсээр ирсэн. Сүүлийн үед нэр бүхий улстөрчид болон Засгийн газрын гишүүд, УИХ-ын гишүүд ШХАБ-д элсэн цаг нь болсон, элсэх нь зөв хэмээн дэмжих болсонд харамсч байна. Тиймээс АН ШХАБ-д элсэх асуудлыг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй. Эрх баригчид 2016 оны сонгуульд нэр дэвшихдээ өгч байсан амлалтуудаа өнгөрсөн гурван жилийн хугацаанд биелүүлээгүй зөвхөн эрх мэдэл албан тушаалын  төлөө тэмцэлдсээр ирсэн. Тэгэхээр луйврын аргаар албан тушаалыг зарах замаар төрийн эрхийг авсан УИХ тарах ёстой. Шударга хуулийг дээдэлдэг УИХ-ыг шинээр байгуулах ёстой гэж бид харж байна.  Та нар санаж байгаа бол эрх баригчдын 2016 онд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөөс ганц ч зүйл   биелсэнгүй. Үүн дээр АН дуугарахгүй бол өөр  дуугарах нам алга. Нэгэн цагт АН-д  мөр зэрэгцэн явж байсан хүмүүс сүүлийн үед  уран гоё  донгодох боллоо. Тэд нарт хандаж хэлэхэд та нар байсан байгаагүй бид тэмцэнэ” гэлээ.

 АН-ын  дэд дарга Р.Амаржаргал:

-УИХ ёс суртахууны үлгэр жишээ байх ёстой. Гэтэл  өнөөдөр байгаа хүмүүс үйлдэл, үйл ажиллагаагаараа төрийг гутааж байна. Үндсэн хуулийн үг, үсэг үзэл санааг мэддэг хүн алга. Үндсэн хуулиа мэддэг байсан бол төрийн тогтолцоог ганхуулсан шийдвэрийг өдөр  бүр   юу гэж гаргах вэ дээ. Бидний шийдвэрийг УИХ сонсох ёстой. Монгол Улсын өмнө их олон сорилт, асуудлууд байна. Энд цугласан олондоо  талархаж байна. УИХ-ын тараахын төлөө тэмцье” гэлээ.

Нийслэлийн АН-ын дарга Д.Баттулга:

-Бид 30 жилийн өмнө яг энэ талбай дээр тэмцэж жагсаж байж монголд ардчиллыг авчирсан. Үүнээс хойш монголын ардчилал олон сорилттой  тулгарч ирсэн. Монголын хуулийн салбарыг олон жил удирдсан нөхөр монголд эрүүдэн шүүх ажиллагаа байдаг юм байна гэж гайхан ярихыг сонслоо. Монголын төрийн албыг дэлгүүрийн бараа шиг үнэд хүргэж зарах гэж байсныг бид мэдлээ. Улсын мөнгөнөөс тэрбум тэрбумаар нь хумсалчихдаа буцаагаад өгчихнө гэж  “томордог”   УИХ-ын гишүүдийг бид харлаа. Монгол улсын  тусгаар тогтнолыг устгах гэж байна. Бид үүнийг яав ч тэвчихгүй” гэв.

Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн С.Одонтуяа:

-Эрх баригчид гурван жилийн турш олон  амлалт өгсөн. Гэсэн хэдий ч амлалтуудаа биелүүлэлгүй өдийг хүрлээ. Өмнөх парламентад эмэгтэй гишүүд  нам эвслийг үл хамааран  хүүхэд, эмэгтэйчүүдийн маш олон хуулийг батлуулсан. Гэтэл  энэ парламент гэр бүлийн тухай хуулиа  ч батлуулж чадахгүй байна 2016 онд мөрийн хөтөлбөртөө хүүхдийн  мөнгийг ялгалгүй өгнө гэж байсан  бол өнөөдөр гэр бүлийн байдлыг нь харгалзаж  олгож байна. Өрх толгойлсон ээж, аавыг дэмжих ганц ч зүйл хийсэнгүй. Өнөөдөр эдгээр амлалтуудаа биелүүл гэж бид шаардаж байна. Мөрийн хөтөлбөрийнхөө амлалтуудыг ядаж 50 хувь биелүүлсэн бол бид дэмжээд ажиллах байлаа”

Эсэргүүцлийн жагсаалд 21 аймаг, нийслэлийн зургаан дүүргийн төлөөллүүд оролцож байна. АН-ын гишүүдийн зүгээс “Шударга зөв зүйлийн  төлөө эцсээ хүртэл тэмцэнэ гэдгээ хэлээд эцсийн эцэст Ардчилал мөнх байх ёстой” гэх байр суурийг илэрхийллээ.

08 : 50
2019-4-5

Ардчилсан нам Сүхбаатарын талбайд жагсана

Ардчилсан нам, намын гишүүд дэмжигчид болон иргэд өнөөдөр /2019.04.05/ эрх баригч намын хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаа ЖДҮ-чдийг эсэргүүцэн Сүхбаатарын талбайд жагсана. Энэ удаагийн жагсаалын гол зорилго нь ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас зээл авсан гишүүдэд хариуцлага тооцох, ШХАБ-д элсэх асуудал болон 2016 оны сонгуульд эрх баригч МАН-ын ард түмэнд хэлсэн амлалтыг сануулахаар жагсах юм. Эрх баригчид 2016 оны сонгуульд нэр дэвшихдээ өгч байсан амлалтуудаа өнгөрсөн гурван жилийн хугацаанд биелүүлээгүй зөвхөн эрх мэдэл албан тушаалын  төлөө тэмцэлдсээр ирсэн. Түүнээс гадна эрх баригчид  мэдээлэлд ойр давуу байдлаа ашиглан ЖДҮХС-аас ижил дүнтэй зээл авсан нь зохион байгуулалттай гэмт хэрэг гэж Ардчилсан нам үзэж байгаа юм. Ардчилсан намын зүгээс ЖДҮ-чдэд хариуцлага тооцохыг удаа дараа сануулсан ч эрх баригчдын зүгээс албан тушаал, эрх мэдлийнхээ төлөөх зодооноо хийсээр, хамгийн сүүлд хуулийн байгууллагын удирдлагыг ҮАБЗ-ийн гишүүдийн зөвлөмжөөр чөлөөлөх, парламентын засаглалаас ухарсан шийдвэр гаргасан гэж үзэж байгаагаа илэрхийлээд буй. УИХ дахь сөрөг хүчний удаа дараагийн шаардлагад эрх баригчид хариу өгөхөөс илүү олонхоороо асуудлыг шийдсээр ирсэн нь өнөөдрийн үүсээд байгаа парламентын засаглалаас ухарч, бүх эрх мэдлийг ҮАБЗ-ийн гурван гишүүний үзэмжээр шийдэх нөхцөл бүрдээд байгааг шүүмжилж буй.

Түүнээс гадна ШХАБ-д элсэх асуудлыг ч жагсаалын үеэр эсэргүүцэх юм байна. Ардчилсан намын зүгээс ШХАБ-д элсэх асуудлыг эсэргүүцсээр ирсэн бөгөөд сүүлийн үед нэр бүхий улстөрчид болон Засгийн газрын гишүүд, УИХ-ын гишүүд ШХАБ-д элсэн цаг нь болсон, элсэх нь зөв хэмээн дэмжих болсонд харамсч байгаа гэв. Тиймээс АН ШХАБ-д элсэх асуудлыг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ ч жагсаалын үеэр илэрхийлэх юм байна.

Э.Бурам

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
ТэнэглэлТэнэглэл
13
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

58 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-04-05 66.181.185.173

манан мафийг дэмжигчдийн цуглаан боллоо.

Avatar

Зочин 2019-04-05 119.40.103.37

Энэ жагсаал чинь 3000 хүн оролцсон гэсэн тоогоо өсгөөд залчих юмаа. Ард түмэн тэнэг биш шүү дээ.

Avatar

ЗОЧИН 2019-04-05 64.119.25.24

МӨНГӨ АВСАН ХҮМҮҮСИЙН НҮҮРЭЭ НУУСАН ЦУГЛААН БОЛЛОО…

Avatar

Зочин 2019-04-05 202.126.89.27

ДЭМЖИЖ БАЙНА. 3 ХҮНИЙ МЭДЭЛД ОРСОН УИХ ТАР! АРДЧИЛСАН ТОГТОЛЦООГЭРГҮҮЛЭХ ГЭЖ ОРОЛДОЖ БАЙГАА ХОРОН САНААТ ЯВУУЛГЫГ ТЭНЭГЭРЭЭ ДЭМЖИЖ ГАРАА ӨРГӨСӨН УИХ ТАР!

Avatar

ДЭМЖИЖ БАЙНА 2019-04-05 175.38.87.92

МАНАН Г АРИЛГАСАН МАHИНГУУДЫГ ЗАЙЛУУЛЦГААЯ

Avatar

ХӨДӨӨГИЙН ХӨХ ӨВГӨН Ш.РАДНАА 2019-04-05 64.119.16.164

АН-ын гишүүд нь л ирэхээс өөр хүн ирэхгүй дээ. Яагаад гэвэл, АН, МАН хоёрын нэр хүнд навс унаад байна л даа.Манай хөдөөнийхөн яг адилхан муу хоёр зүйлийг харьцуулахдаа АДИЛДАА АДИЛ, ГОДИЛДОО ГОДИЛ гэдэг юм. Ядаж байхад нь АН-ыг НЯМДОРЖ Эрдэнэтийн 49, Зоригийн хэрэг хоёроор буланд шахаад байдаг.Ийм үед АН жагсана гэдэг сайндаа л нам байгаа шүү гэдгээ мэдрүүлэх юм биз дээ.Миний урьдчилсан дүгнэлт ийм байжээ. Оносон бололтой шүү

Avatar

Зочин 2019-04-05 66.181.176.133

МАНСУУРСАН НЕОНАЦИСТ ХӨТӨЛЖЭЭ ХН

Avatar

ХА ХА ХА 2019-04-05 66.181.176.133

ЭНЭ ХӨХ ДЭЭЛТ ГАХАЙН ТООРОЙ ЦАРАЙЛСАН БИСДАА НЕОНАЦИСТ МАЯГИЙН ХИЙРХЭГЧИЙГ ОРИЛОГЧИЙГ ЭЭ ХАР ТАМХИА ТАРИУЛЖ МАНСУУРСАН БАЙХААС ЗАЙЛШГҮЙ ШҮҮ ХА ХА ХА

Avatar

Зочин 2019-04-05 202.131.245.243

Ардчилсан яргачид, зандалчид, хулгайч, дээрэмчид тараад явангуут тэнгэр онгойгоод сайхан болж байна шүү.

Avatar

Зочин 2019-04-05 202.131.245.243

Гүүр даваад алга болцгоосон. ХААИС-ийн оюутнууд л байх чинь билээ. а**с намын идүүрчингүүд цугласангүй. Толгойгоо хагалуулахаас айсан биз.

Avatar

Зочин 2019-04-05 202.126.89.210

ТООЦООЛСНООС НЬ ЗУУ ДАХИН БАГА ХҮН ИРСЭН ТУЛ БЭЛДСЭН ТУГ ЛООЗОН НЬ ИХЭДЧИХЖЭЭ. МАНАНГ ДЭМЖИГЧ ТОЛГОЙЛОГЧЫГ ЖИНХЭН АНЧУУД ЭСЭРГҮҮЦЭЖ БАЙНА ДАА ХУРДАХ ХУСЖ ХАЯ АА

Avatar

Зочин 2019-04-05 59.153.114.76

Ардчилсан Намд ч бас давхар хүргүүл

Avatar

zochin 2019-04-05 203.217.138.1

60 terbum ЖДҮ гэж ярих нь зөв тэгэхдээ Эхлээд Чингис, Самурай бондын мөнгө идсэн хулгайчуудаа Арьсыг нь өвчөөдөх тэгвэл Шудрага болох гээд байна. Чадахгүй бол 2 Хар хэрээ бие биенийхээ харийг гайхав гэдэг шиг байна.

Avatar

Зочин 2019-04-05 45.56.152.46

MANANgiin zohion baiguulj baigaa jagsaal. Ter huugui, ergen tologdohgui olson 60 terbumaa ard tumend og. Bas Erenetiig avsan 400 say dollariin ugaasan munguu butsaad tord oruul

Avatar

Зочин 2019-04-05 103.57.94.156

Тэнэг гөлөгнүүд шоронд орхоос үхтлээ л айж байна даа

Avatar

ӨВЛИЙН ЖАГСААЛ VS ХАВРЫН ЖАГСААЛ 2019-04-05 202.131.245.18

ХӨДӨӨ ОРОН НУТГААС, ДҮҮРЭГ БҮРЭЭС ЗОХИОН БАЙГУУЛЖ, МӨНГӨ ТӨЛЖ АВЧИРСАН ӨНӨӨДРИЙН ЖАГСААЛ ХӨХӨӨ ӨВЛИЙН ХҮЙТЭНД ХЭНИЙ Ч ЗОХИОН БАЙГУУЛАЛТГҮЙГЭЭР МАНАНГИЙН ЭСРЭГ ЖАГССАН УБ-ЧУУДЫН ЖАГСААЛЫН 20%-Д Ч ХҮРСЭНГҮЙ. ЭНЭ НАМ УДИРДЛАГАА ӨӨРЧЛӨХГҮЙ БОЛ ЯВАХГҮЙ НЬ БАС ДАХИАД НОТЛОГДЛОО.
МАНАНГИЙН ЭСРЭГ ЖАГСААЛ, ЗӨВХӨН УБ-ЧУУД СҮХ ЖАНЖИНЫ ТАЛБАЙГ ӨВӨЛ ДҮҮРГЭСЭН БОЛ АРДЧИЛСАН НАМЫН ЖАГСААЛ 21 АЙМАГ, НИЙСЛЭЛИЙН 9 ДҮҮРГЭЭС УНААГААР ХҮМҮҮСЭЭ ЗӨӨГӨӨД СҮХ ЖАНЖИНЫ ТАЛБАЙН 20%-ИЙГ Л ДҮҮРГЭЛЭЭ.

Avatar

Зочин 2019-04-05 202.126.89.123

ЗАСГИЙН ГАЗРААС ЗОХИОН БГУУЛСАН ЮМ Ш ДЭЭ ӨВЛИЙН ЖАГСААЛЫГ.ЛУЙВАРЧИН ХҮРЭЛСҮХ ОНЦГОЙ БДЛЫН НӨӨЦИЙН ГЭРИЙГ ТАЛБАЙ ДҮҮРТЭЛ БАРИУЛААД АВТОБУСААР ХҮН ЗӨӨГӨӨД ХҮЧИЫГ ҮЗҮҮЛЭХ ШИГ БОЛСОН ДОО

Avatar

ИРГЭН 2019-04-05 66.181.164.222

АМЬДРАЛ ҮНЭХЭЭР ХЭЦҮҮ БАЙНАА. ЮМНЫ ҮНЭ УЛАМ БҮР НЭМЭГДЭЭД БАЙХИЙМ. ЯДАХДАА ЭНЭ ДОЛЛАРАА АНХААРААЧЭЭ.

Avatar

Зочин 2019-04-05 42.200.10.7

АН-ыхан хэлж бгаа болохоос зев л шаардлагууд бн. Эд нар элбэгдоржид хариуцлага тооц гэж бас шаардсан бол хумуус жоохон ч гэсэн дэмжих бсн. Одоо бол эдний ард элбэгдорж харагдаад унэхээр эд нарт дургуй хурээд бх юм. Оорсдийх нь гаргаж ирсэн еронхийлогч нар нь л ундсэндээ монголыг аллаа штэ

Avatar

зочин 2019-04-05 150.129.142.172

гэж байна шүү дээ .хэрэв та нар шудрага ёсыг аүсэж байгаа бол Ард түмнээсээ хулгай хийсэн Элбэгдорж, Сайханбилэг, Баярцогтг Бат-үүл , Да.Ганболд гээд наад хүмүүсээ шудрага шүүхээр шүүх хэрэгтэй бас л чадахгүй л дээ учир нь ард түмнээ бас л хуурна. Эдгээр хүмүүсийн амьдарч буй амьдралыг жинхэнэ ард түмэн нь болоод хоногийн хоолоо яаж олно доо гэсэн иргэдийн амьдралтай харьцуулаад үзээрэй өдөр шинэ гназар тэнгэр шигл ялгаатай байгаа шүү .Яаж мөнгөөр жагсаж байнаа даанч дээ булшлагдсан ардчилал…

Avatar

зочин 2019-04-05 103.57.93.17

ТАВЬЖ БАЙГАА ШААРДЛАГА НЬ ЗӨВ Л БАЙВАЛ Мөнгө аваад жагссан ч гэсэн яахав дээ. ИНТЕРНЕТЫН ЦААНА ХУДЛАА СОЛИОРЧ СУУСНААС Л ДЭЭР

Avatar

зочин 2019-04-05 150.129.142.172

үхэхдээ үхэр буугаа тавина игэдэг байхаа ардчилал гараад юу хожив ардчилал гэж олонп цээжээ алгадсан хэдэн цөөн тооны хүмүүс улс эх орныхоо эд хөрөнгөөр баяжиж ядарсан иргэдээ ардчилал гэдэг нэрийн доор мэхлэж амьдарсаар 20 гаран жил болсон шүү дээ тийм ардчилалыг хүсээгүй. Тийм их улс орондоо хайртай байсан юм бол өмнө нь хийж алдаагаа засаж байхгүй дээ. Ард түмэн чинь өрнөөс өрийн хооронд л амьдарч эх хутаг чинь харийн мэдэлд баялагтаа очиж ардчилал хэмээх нэрийдсэн баячуудын халаасыг л дүүрг

Avatar

зочин 2019-04-05 103.57.93.17

ардчилалын буянаар чи ингэж чөлөөтэй хуцаж байна. ардчиллын буянаар чи байр оронтой болж гадагшаа чөлөөтэй тэнэж явна

Avatar

Зочин 2019-04-05 202.179.27.36

хуулийн дор тэгш эрхтэй, шударга нийгэмд амьдарч байвал хуцаж улиад байх эрх ч яахав. ардчилал гэхээр л үхэн хатан өмөөрөх чинь л буруу.

Avatar

зочин 2019-04-05 103.57.93.17

ТАВЬЖ БАЙГАА ШААРДЛАГА НЬ ЗӨВ Л БАЙВАЛ Мөнгө аваад жагссан ч гэсэн яахав дээ. ИНТЕРНЕТЫН ЦААНА ХУДЛАА СОЛИОРЧ СУУСНААС Л ДЭЭР

Avatar

ИРГЭН 2019-04-05 202.21.115.82

ХҮН ЦУГАЛДАГГҮЙ ЭЭ , ӨРӨВДМӨӨР ЖАГСААЛ БОЛОЖ БАЙНА ДӨӨ

Avatar

Зочин 2019-04-05 112.72.12.7

bitii s*** chi

Avatar

зочин 2019-04-05 66.181.178.98

мөнгөөр жагсагчид,шившиг

Avatar

irgen 2019-04-05 66.181.181.148

End esreg comment bichsen humuus JDU hulgaig demjeed baigaa yum uu.

Avatar

Зочин 2019-04-05 202.9.43.44

Дандаа нүр амаа нуусан, шагналын (50 хүн авч ирсэн АН-ын үүр болгонд нэг сая төргрөг олгоноо гэж тушаал гарсан) мөнгө авах гэсэн юмнууд байна. АН энэ С.Эрдэнээг дагаад хол явахгүй!

Avatar

zochin 2019-04-05 202.179.25.39

schaardlaga n ich zov, tegeed chamgiin muu parlement odoo uter turgen tar

Avatar

МАН сөнөтүгэй 2019-04-05 185.220.101.68

Маш зөв Жагсаал шүү. Ард түмэн жинхэнэ шударга ёс нэхэж байгаа бол одоо л наад ЖДҮ-чин Засгийн газар, УИХ-ын гишүүдийн эсрэг тэмцэх ёстой. МАН 3 жил юу ч хийсэнгүй. Одоо сонгууль болоод сонгуулийн өмнө ард түмний очоод хэлэх үггүй, хийсэн бүтээсэн зүйлгүй болоод ирэхээр шударга ёс гэдэг жүжиг зохиож тархи л угааж байна. Хадгаламж банкны 14 тэрбум төгрөгөөр Казино тоглосон, ЖДҮ-ийн мөнгийг төрсөн дүү болон ойр тойрны бүх хүндээ тараасан Хүрэлсүх, Занданшатар хоёр шударга ёс тогтоох уу түй май шүү

Avatar

Zochin 2019-04-05 202.55.191.130

ene humuust yaagaad nuuree nuugaad har,har shil zuutsiinbee? icheed bgamu?

Avatar

Зочин 2019-04-05 182.160.37.90

Парламентийнхаа талаас илүү хувийг ЗГ – нь татвар төлөгчдийн мөнгөөр авилгадаж эрхшээлдээ оруулсан явдал Монголоос өөр улс ад тохиолдоогүй. Энэ луйвар бол дэлхийн парламентчдын гайхшарлыг төрүүлсэн тун онцгой луйвар мөн. Энэ луйврыг монголын шүүх шударгаар шийдэж бүлэг этгээдийг шийтгэх ёстой.

Avatar

Ulsiin ih hural tarah yostoi 2019-04-05 43.243.161.23

Mash zov 3 jil yu ch hiisengui naad popuud chini. Ard tumnii amidral suirlee naaduul chini odoo hurtel alban tushaaliin heruulee l hij bna

Avatar

Зочин 2019-04-05 182.160.32.62

Жагсана гэдэг тэмцлийн нилээн сүрхий хэлбэр,гэтэл олигархуудын төлөө жагсаж энэ тэмцлийн үнэ хүнд,ач холбогдлыг алдуулах эрүүл ухаантай Монгол нэг ч үгүй.Хөлсөөр жагсагчид.

Avatar

Зочин 2019-04-05 202.131.225.150

Жагсагчиддаа зузаан хувцас өмсүүлэхгүй яасын. Олуулаа болж харагдана ш дээ хэхэ

Avatar

Зочин 2019-04-05 139.5.219.32

Ардчиллын нэр барьсан хулиганууд ардчиллыг өмчлөх эрхгүй 90-ээд оноос хамгийн муу муухай бүхний үүр уурхай болсон АН-ын тэрбум тэрбум долларын дээрмүүдийн хажууд ЖДҮ юу байхав, бас төлөөд л явж байгаа, а**с шиг оргүй хоосон дээрэмдээгүй байна.а**с сурсан зангаараа өнөөдөр 07.01-нийг л санаархаж байгаа, олон хүн оролцуулах уралдаан зарлаж, хахууль шагналаар зохион байгуулж байна.а**с Монголд ардчилал биш, анархизм авчирсаныг ард түмэн одоо л ойлгож эхэлж байна

Avatar

зочин 2019-04-05 103.57.93.17

ДЭМЖИЖ БАЙНА. ЗӨВ ШҮҮ

Avatar

зочин 2019-04-05 103.57.93.17

САЙН БАйна. ИНГЭЖ ЖАГСАХГҮЙ БОЛ МАН–ын хэдэн бор хонинууд төрийг самарч гүйцлээ

Avatar

зочин 2019-04-05 103.57.93.17

эд нар зөв л зүйл шаардаж жагсаж байна . дэмжиж байна. Барьцаалагдсан ЖДҮчин УИХ хурал улс орныг түйвээх шийдвэр гаргаж байна. хурдан таражж шоронд нь байх газар луу нь явуулах хэрэгтэй

Avatar

Зочин 2019-04-05 139.5.219.32

АН

Avatar

Зочин 2019-04-05 139.5.219.32

АН

Avatar

Зочин 2019-04-05 43.242.242.59

АН-ынхан цөөнх болохлоороо дандаа жагсаал, цуглаан, өлсгөлөн гэж мангартаж байх юм. Иргэдийг дандаа муу юм руу турхирдаг .2008 оны 7 сарын 1-нд юу боллоо. Магнай жагсаалыг удирдаж Элбэгээ талбай дээр угтан авч намын байр руу турхирсан. Үр дүнд нь жирийн 5 иргэн хохирч олон зуун цагдаа нар шархдсан. АН-ын тоглоом болохгүй шүү иргэ ээ. МАНАН-г улайран хамгаалагч С.Эрдэнэ намын даргын суудлаа өгөө

Avatar

Зочин 2019-04-05 182.160.38.70

10 мянгыг өгөөд нэг нэг чулуу бариулж үймээн дэгдээж шидүүлнэ. өөрсдөө зугтаж алга болно. Тарвагадоржийн гэмт хэрэгтнүүд хар машинаас хүмүүс рүү гал нээгээд зугтана. тарвагадорж хонгиог нь хармаалж сүржигнэн өөрөө алаагүй өөр хүн алсан гэж шаана.

Avatar

Зочин 2019-04-05 66.181.179.91

Жагсаалд оролцвол ардчилсан нам хэдийг өгнө гэлээ. Сануулаад өгөөч.

Avatar

irgen 2019-04-05 64.119.26.116

даахгүй нохой булуу хураан гэдэг шиг бас хажууд нь юу нь ШХАБ вэ а**с найз нь орос хятад 2-г түлхээд орж ирээд монглоыг азийн бөөс болгох юм байна л даа

Avatar

Zochin 2019-04-05 103.212.119.141

Malnuudaa jdugin chine esreg zogsoj baiga jagsal ym shuu dee

Avatar

Зочин 2019-04-05 66.181.161.53

Ардчилсан нам өөрсдийнхөө эсрэг жагсаал хийж байгаан зайлуул. Бүрэн шинэчлэгддэггүйн бол зайл цаашаа

Avatar

Зочин 2019-04-05 66.181.188.32

gurvan say yaduuchuudaar 30 jil naadlaa yadag umhii manan be doloon uuliin caaguur dald or

Avatar

Зочин 2019-04-05 64.119.17.89

аливаа юм цаг хугацаатай одоо жагсаал бол цаашаа л байна

Avatar

Зочин 2019-04-05 202.179.27.165

Сүхбаатар дунд нь сүндэрлэсэн болохоор Сүхбаатрын талбай ч юм шиг гэтэл хойморт нь Чингис заларсан гэхээр Чингисийн талбай ч юм шиг. Яг л МАНАН шиг. Манан бүлэглэлдээ ч биш. МАН, АН хоёрын цусгүй тулаан энэ талбайд мөрөө үлдээсэн ч юм шиг. Гэхдээ сайн харвал МАН ялагдаж байх шиг. Ер нь социализмийн үлдэгдэл 4 талаасаа идүүлээд дуусаж байгаа мэт. Энэ Сүхбаатрын хөшөө насгүй болсон мэт харагдаж байна. Нэг л нартай өдөр эндээс нэг тийшээ зөөгдөх бололтой. Буцаад Чингисийн талбай болох нь гарцаагүй.Баруун талын соц үеийн намхан урт барилгуудыг нурааж автомашины зогсоол болгох нь бас тодорхой байна. Ингээд социализмаас юм үлдэхгүй. Шинэ үеийн залуучууд социализмийг дурсах ч үгүй. Их нүгэлтэй нам учраас МАН татан буугдах дээрээ тулна. МУИС-ийн өмнө байрлах Чойбалсангийн хөшөө ч цаг хугацааны урсгалд тэсэж үлдэхгүй. Үнэн хожуу ч гэсэн ялдаг хойно. Хөгжлийг олон жил арагш чангаасан төрд зайдалсан худалч хулгайч өгөр коммунистууд шүүхийн өмнө зогсож муу нэрээр түүхэнд бичигдэн үлдэнэ. Ийм л юм болно. Яаж ч сарвалзаад нэмэргүй. Тийчэлсээр байгаад үхнэ.

Avatar

Иргэн 2019-04-05 63.141.59.2

Шаардлага нь зөв байна!

Avatar

ИРГЭН 2019-04-05 202.21.115.82

АМЬ ТАВИЖ БАЙГАА МАНАН МАФИЙН СҮҮЛЧИЙН ЖАГСААЛ

Avatar

Зочин 2019-04-05 202.126.89.5

ШААРДЛАГА ЗӨВ ЖАГС ЖАГС. ГЭХДЭЭ СҮҮЛИЙН ХЭДЭН САР ЁСТОЙ ТЭНЭГТЭЖ ӨГСӨН АНЫ ТРЛГОЙЛОГЧ ӨӨРИЙГЭА БОЛОН МАНАНГ ХАМГААЛАХИГЭСЭН ЗОРИЛГОТОЙ ГЭЖ ИРГЭДЭД ХАРАГДАЖ ОЙЛГОГДООД Л БАЙНА Л ДАА

Avatar

Ардчилсан намын жагсаал биш ээ 2019-04-05 202.131.245.243

Сахалт эзнээ өмөөрч Эрдэнэ вангийн хошууны хамжлагууд л жагсах гэж байгаа юм. Араас нь тарвага, Ми овогт хоёр түлхүүрдэж байгаа.

Avatar

zochin 2019-04-05 203.217.138.1

Тэнэгүүдийн жагсаал болохнээдээ

Avatar

МАНАН 2019-04-05 202.179.24.191

АРДЧИЛСАН НАМ ГЭЖ БАЙХГҮЙ.ЭБА ҮҮЛ ЭРДЭНЭ ГЭЭД МАНАН-Н ТОЛГОЙЛОГЧИД ЯРШИГ Л БАЙНА.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж