БНСУ-д амьдарч буй монголчуудын анхааралд

Хуучирсан мэдээ: 2019.04.05-нд нийтлэгдсэн

БНСУ-д амьдарч буй монголчуудын анхааралд

БНСУ-д амьдарч буй монголчуудын анхааралд

Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яамнаас тус улсад амьдарч буй иргэддээ дараах анхааруулгыг хүргэж байна. Дөрөвдүгээр сарын 4-ний өдрийн 19.00 цагаас эхлэн БНСУ-ын Ганвөн мужийн Согчо хотын ойролцоо болон Инжэ, Госөн сум орчим хүчтэй салхины улмаас ойн түймэр гарч байгааг суугаа орны холбогдох байгууллагаас мэдээлж байна. Одоогийн байдлаар БНСУ-ын иргэн нэг иргэн амь насаа алдаж, 11 хүн гэмтэж, 250 гаруй га газар шатсан байна. Тус бүсээс 3100 гаруй иргэнийг аюулгүй газар нүүлгэн шилжүүлэх арга хэмжээ авч байна.

Иймд манай иргэд БНСУ-ын Цагдаа, Онцгой байдлын газраас өгч буй заавар, чиглэлийн дагуу нэн тэргүүнд түр орогнох байранд нүүх, анхаарал болгоомжтой байхыг анхааруулж байна. Яаралтай тохиолдолд ЭСЯ-ны 02-794-3464, 010-9605-9798, 010-5307-7220 дугаар утсанд холбогдоно уу.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж