"Би Нар" киног асрамжийн төвийн хүүхдүүдэд үнэ төлбөргүй үзүүлнэ

Хуучирсан мэдээ: 2019.04.05-нд нийтлэгдсэн

"Би Нар" киног асрамжийн төвийн хүүхдүүдэд үнэ төлбөргүй үзүүлнэ

"Би Нар" киног асрамжийн төвийн хүүхдүүдэд үнэ төлбөргүй үзүүлнэ

Техник технологийн дэвшил, цаг хугацааны үечлэл, өөрчлөлтийн үйл явц, гэр бүл тэр тусмаа хүүхдийн харилцаанд хэрхэн нөлөөлж байгааг өгүүлэх “Би нар” гэр бүлийн уран сайхны кино өнөөдөр /2019.04.05/ нээлтээ хийнэ. Нээлтий үеэр “Би нар” киног “Өнөр бүл” хүүхдийн төв, Лантуун дохио ТББ-ын дэргэдэх “Ид шидийн орон” хүүхэд хамгаалал хөгжлийн төв, “Зөв амьдрал” ТББ болон асрамж халамжийн төвийн хүүхдүүдэд үнэгүй үзүүлж, гарын бэлэн өгөх аж.

Тус кино нь гэр бүлийн бүх гишүүдэд зориулагдсан тул хайртай хань, үр хүүхэд, найз нөхөдтэйгээ үзэхэд тохиромжтой. Киноны найруулагчаар Ж.Сэнгэдорж ажилласан бөгөөд тэрбээр уг киногоор 1990 оноос хойших Монголын нийгэм, соёлын амьдралд гарсан өөрчлөлт бидний ахуй, амьдралын хэв маягт хэрхэн нөлөөлж байгаа ялагуяа техник технологийн хөгжил, цахим орчин, компьютер тоглоомын хор хөнөөл бидний хойч үе хүүхэд багачуудад хэрхэн нөлөөлж байгаа болон гэр бүлийн харилцааны чухал чанар, үнэ цэнийг гурван бүлгээр үзэгчдэд харуулахыг зорьжээ.

"Би Нар" киног Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын санаачилгаар кино багийн уран бүтээлчид  хамтран нийгмийн хариуцлагын хүрээнд бүтээсэн байна.

А.АНИР

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж