“Боинг 737” онгоцны цорын ганц зорчигч

Хуучирсан мэдээ: 2019.04.05-нд нийтлэгдсэн

“Боинг 737” онгоцны цорын ганц зорчигч

“Боинг 737” онгоцны цорын ганц зорчигч

Та гав ганцаарханаа 189 хүний суудалтай “Боинг 737” онгоцоор зорчиж байна гээд бодоод үз дээ. Онгоцны үйлчлэгчээс өөр хэн ч хөлгийн бүхээгт орж ирэхгүй. Нислэгийн турш та ярих хүнгүй, ганцаарханаа уйдах болов уу, танд ямар санагдах бол?… Баярлаж хөөрмөөр хэрнээ айж гайхах зэрэгцэхгүй гэж үү. Зарим хүнд энэ нь боломжгүй санагдаж, зорчигчдын тоо хүрээгүй шалтгаанаар агаарын тээврийн компаниуд нислэгээ цуцалдаг гэж бодож байж болох юм.

ЯАГААД ОНГОЦ ГАНЦХАН ЗОРИГЧТОЙ НИСДЭГ ВЭ?

Зарим агаарын тээврийн компаниуд ганцхан зорчигчтойгоор арилжааны нислэг үйлддэг бөгөөд энэ нь их ховор тохиолддог байна. Хамгийн сүүлд нэгэн эмэгтэй Бангкокоос Самуи арлыг зорин ниссэн нисэх онгоцны цорын ганц зорчигч болжээ. Онгоцны багийнхан эмэгтэйд хүссэн суудалдаа суухыг зөвшөөрч, түүнд нислэгийн үеэр аюулгүй байдлаа хэрхэн хангах талаар зөвлөмж хүртэл өгсөн байна. Нэгэн эр яг түүнтэй адил агаарын хөлгийн “азтай зорчигч” болжээ. Скримантас Скримайтис хэмээх залуу Италийн хойд хэсэг рүү нисэхээр зөвхөн нэг талын нислэгийн тийз худалдан авчээ. Тухайн үед тэрбээр хэзээ ч агаарын хөлгийн цорын ганц үйлчлүүлэгч болно гэж төсөөлөөгүй биз ээ.

Литвийн иргэн Скримантас Скримайтис гуравдугаар сарын 16-ны өдөр Вилниусээс Италийн Бергамод очиж цанаар гулгах зорилгоор ниссэн бөгөөд агаарын хөлгийн цорын ганц зорчигч болсноо мэдээд "шок"-нд оржээ. Нийт 189 зорчигчийн багтаамжтай нисэх онгоцны цорын ганц зорчигч түүнд багийн таван гишүүн, хоёр нисгэгч л хань болсон байна. Тэрбээр онгоцны тийзээ худалдан аваад, Литва улсын нийслэл Вилниусын Олон улсын нисэх онгоцны буудал дээр агаарын хөлгийн багийнхан өөрийг нь хүлээж байгаа тухай сонсоод, ямар нэгэн алдаа гарсан байх хэмээн боджээ.

Скримантас Скримайтис “Би онгоцонд суугаад сельфи хийж, юм бичсэн. Онгоц нам гүм, ер бусын байсан. Би өдөржингөө инээсэн” хэмээн ярьсан байна. Нислэг хоёр цаг үргэлжилсэн байна. Бергамогийн Oriente al Serio олон улсын нисэх онгоцны буудалд газардах үед онгоцны нисгэгч чанга яригчаар “Ноён зорчигч оо…” гэж ярьжээ.

Мэдээжийн хэрэг, энэ нь цорын ганц тохиолдол бишийг батлах жишээ олон байдаг аж. Тухайлбал, 2017 онд Карон Гриб хэмээх залуу Гласковоос Критийг зорин хөөрсөн, Jet2 агаарын тээврийн компаний цорын ганц зорчигч болсон байна.

Энэ талаар Шотландын зохиогч анх удаа твитертээ "Тэр эмэгтэй агаарын хөлгөөр ганцаараа зорчиход ‘VIP шиг санагдсан гэж хэлсэн" хэмээн жиргэжээ. Мөн өнгөрсөн жил  Бет ВерСтиг гэгч Нью-Йоркоос Вашигтон Ди Си хотыг зорьсон агаарын хөлгийн цорын ганц зорчигч болсон байна.

Эх сурвалж: CNN, "Points guy"

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ГайхмаарГайхмаар
8
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж