Автомашинтай жагсагчид арилжааны банкны ээлийн хүүг бууруулахыг шаардан, өнөөдөр /2019.04.04/ Төрийн ордныг тойрон жагслаа.
Тэд "УИХ, Засгийн газрын гишүүд, төрийн албан тушаалтнууд хамаарал бүхий компанидаа жилийн гурван хувийн хүүтэй зээлийг барьцаагүй авч байхад жирийн иргэдэд барьцаатай 30 гаруй хувийн хүүтэй зээл авч байна. Иймээс цалин, тэтгэврийн зээлийн хүүг есөн хувьд болгон бууруул” хэмээн шаардлага тавив.
Тэд өмнө нь шатахууны үнэ бууруулахыг шаардаж жагсаж байсан юм.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ