Ньюс хөтөч: Ардчилсан нам жагсана

Хуучирсан мэдээ: 2019.04.05-нд нийтлэгдсэн

Ньюс хөтөч: Ардчилсан нам жагсана

Ньюс хөтөч: Ардчилсан нам жагсана

ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ

09.00 цаг

  • Бүтээн байгуулалтын улирал эхэлж байгаатай холбогдуулан "Барилга байгууламжийн угсралт, ашиглалт, аюулгүй байдал" сэдвээр барилгын ажил гүйцэтгэгч компаниудын удирдлага, инженер техникийн ажилчдад сургалт хийнэ. БХБЯ, МХЕГ, НМХГ, БХТ хамтран зохион байгуулна. Барилгын хөгжлийн төвийн 5 давхрын хурлын танхимд.

09.20 цаг

  • Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын санаачилгаар даян дэлхий залуусын дунд энх тайван, харилцан ойлголцлыг бэхжүүлэх, арьс өнгө, шашин шүтлэг, үзэл бодол, гарал үүслээр ялгаварлахын эсрэг дуу хоолойгоо нэгтгэхэд нийгмийн сүлжээг өргөн ашиглахыг уриалах зорилгоор анх удаа PEACEBOOK Форумыг Гадаад хэргийн яаманд зохион байгуулна.

10.00 цаг

  • УИХ-ын Хаврын чуулган нээлтээ хийнэ.
  • Нийслэлийн Иргэний Танхимд Нийслэлийн хэмжээний "Иргэн төсөл"-ийн шалгаруулалт болно. Нийт 21 сургууль оролцож өөрсдийн тулгамдсан асуудлаа хэрхэн шийдвэрлэж ямар үр дүнд хүрсэн, юу сурснаа олны өмнө тайлагнах гэж байна.
  • УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд чуулганы үүдэнд мэдээлэл хийнэ.

11.00 цаг

  • Ардчилсан намаас Сүхбаатарын талбайд жагсаал зохион байгуулна.
  • УИХ дахь намын бүлгүүд хуралдана.

11.40 цаг

  • Гандантэгчинлэн хийдэд Бурхан багшийн рэнсрэлийг залах ёслол болно.

13.00 цаг

  • Хууль зүйн байнгын хорооны хуралдаан

15.00 цаг

  • УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдана.

16.00 цаг

  • МУСГЗ нэрт орчуулагч, сэтгүүлч Готовын Аким гуайн “Жаран голыг гэтэлсэн аян” номын нээлт Хүүхдийн номын ордонд болно. Жич: СТӨ, уран зургийн галрейн хажуугийн хаалга.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж