Тавантолгойн ажлын хэсэг баасан гаригт хуралджээ

Хуучирсан мэдээ: 2015.05.03-нд нийтлэгдсэн

Тавантолгойн ажлын хэсэг баасан гаригт хуралджээ

Засгийн газраас өргөн мэдүүлсэн Тавантолгойн нүүрсний ордыг хөгжүүлэх талаар авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төсөл, Тавантолгойн ордыг хөгжүүлэхтэй холбоотой хөрөнгө оруулалтын гэрээ болон хавсралт гэрээнүүдийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг шийдвэрлэх талаар дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсэг өнгөрсөн долоо хоногт буюу дөрөвдүгээр сарын 29-ний өдөр байгуулагдсан юм.

Уг ажлын хэсгийг амралтын өдөр хуралдах болов уу гэсэн чиглэлийг УИХ-ын даргаас өгч байсан. Бид энэ талаар ажлын хэсгийн гишүүнээс тодруулахад, өнгөрсөн баасан гаригт тус ажлын хэсэг хуралджээ. Харин амралтын энэ хоёр өдөр хуралдаагүй байгаа юм байна.

Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг ахалж, бүрэлдэхүүнд нь А.Бакей, Су.Батболд, О.Баасанхүү, Д.Ганхуяг, С.Ганбаатар, Б.Наранхүү, Д.Сумъяабазар, Б.Чойжилсүрэн нар багтсан юм.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж