Лив Тайлор амиа хорлосон хүний тухай кинонд тоглох болов

Хуучирсан мэдээ: 2010.03.11-нд нийтлэгдсэн

Лив Тайлор амиа хорлосон хүний тухай кинонд тоглох болов

Найруулагч Мэттью Чепмений хийхээр төлөвлөж байгаа "The Ledge" кинонд жүжигчин Лив Тайлор тоглоно. Киноны үйл явдал өндөр барилга дээр гараад яг өдрийн 12 цагт үсэрнэ гэж айлгаж байгаа нэг хүний тухай өгүүлнэ. Кинонд Лев Тайлороос гадна Патрик Уилсон, Терренс Ховард болон Чарли Ханнэм нар тоглоно. Зураг авалт гуравдугаар сарын сүүлээр Бэйтон Рут хотод эхэлнэ. Түүний сүүлийн уран бүтээл нь "Санаанд оромгүй Халк" киноны Бетти Россын дүр билээ. Тус киног Луй Летерье хийсэн бөгөөд 2008 онд кино дэлгэцээр гарсан билээ.
                                                                                                                           Л.Золбаяр
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж