МАН ‘’Баянзүрх’’ дүүрэг рүү дахин дайрлаа

Хуучирсан мэдээ: 2019.04.04-нд нийтлэгдсэн

МАН ‘’Баянзүрх’’ дүүрэг рүү дахин дайрлаа

МАН ‘’Баянзүрх’’ дүүрэг рүү дахин дайрлаа

Баянзүрх дүүргийн 10,19 дүгээр тойрогт өнгөрсөн сарын 23-ны өдөр дахин сонгууль явагдсан. Тус сонгуулийн эргэн тойронд багагүй маргаантай асуудлууд өрнөсөн. Дүүргийн ИТХ-ын тэргүүлэгчид 4 дүгээр сарын 19-ны өдөр хуралдаж тус тойргоос сонгогдсон төлөөлөгчдийн бүрэн эрхийн асуудлыг хэлэлцэх байсан ч дүүргийн ИТХ дахь МАН-ын бүлгээс ИТХ-ын тамга, тэмдэггүй тогтоол гаргаж, хууль бус хурлыг хуралдуулж Нийслэлийн Засаг даргын Захирамж гаргуулсан байдаг.

Түүнчлэн, өнөөдөр /2019.04.04/ нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс Баянзүрх дүүргийн 19 дүгээр тойргоос сонгогдсон нэр дэвшигчид түр үнэмлэх олгосон Баянзүрх дүүргийн сонгуулийн хорооны 2019 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 20 дугаар тогтоолын хэрэгжилтийг түдгэлзүүлж, хууль бус сонгууль зохион байгуулсан талаарх хэргийг үргэлжлүүлэн шалгаж байгаа аж.

Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэртэй зэрэгцэн дүүргийн МАН-ын төлөөлөгчид дахин дүүргийн Засаг даргын Тамгын газрын байр руу дайрч эмх замбараагүй байдал үүсгээд байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж