Бритни Спирс сэтгэцийн эмчилгээ хийлгэж байна

Хуучирсан мэдээ: 2019.04.04-нд нийтлэгдсэн

Бритни Спирс сэтгэцийн эмчилгээ хийлгэж байна

Бритни Спирс сэтгэцийн эмчилгээ хийлгэж байна

Америкийн дуучин Бритни Спирс сэтгэцийн эрүүл мэндийн эмнэлэгт хандаж тусламж хүсчээ. Хэвлэлд мэдээлснээр, тэрбээр ойролцоогоор долоо хоногийн өмнө эмнэлэгт хэвтсэн бөгөөд 30-аад өдөр эмчилгээ хийлгэх юм байна.

Орон нутгийн эх сурвалжид мэдээлснээр Спирсийн сэтгэл санаа өөрчлөлтөд орсон нь эцэг нь хүндээр өвчилсөнтэй холбоотой аж. Жеймс Спирс хоёр удаа гэдэсний хагалгаанд орсон бөгөөд хоёр дахь нь нэлээн хүнд хагалгаа болжээ.

Бритни Спирс нь энэ цаг үеийн хамгийн алдартай дуучдын нэг юм. Тэрбээр АНУ-ын сүүлийн 10 жилийн түүхэн дэх хамгийн өндөр ашиг орлоготой дуучин болж, дэлхийн шоу бизнесийн хамгийн баян эмэгтэйчүүдийн жагсаалтын 12 дугаарт бичигдэж байв.

Дуучин бүсгүйн сэтгэцийн эрүүл мэндийн байдал 2017 онд Кевин Федерлайнаас салснаас хойш архи, хар тамхины хэт хэрэглээний улмаас өөрчлөгджээ. Спирс Федерлайнтай 2004 оны аравдугаар сараас 2007 оны долдугаар сар хүртэл амьдарч, хоёр хүүтэй болсон билээ. Бритни 2008 оноос хойш сэтгэцийн эрүүл мэндийн өөрчлөлтийн улмаас эмчийн хяналтад байх болжээ.

Эх сурвалж: TMZ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж