Д.Пүрэвдаваа: Өрсөлдөгчгүй сонгуульд орж, мөнгө тарааж иргэдийг басамжилсан

Хуучирсан мэдээ: 2019.03.31-нд нийтлэгдсэн

Д.Пүрэвдаваа: Өрсөлдөгчгүй сонгуульд орж, мөнгө тарааж иргэдийг басамжилсан

Д.Пүрэвдаваа: Өрсөлдөгчгүй сонгуульд орж, мөнгө тарааж иргэдийг басамжилсан

Баянзүрх дүүргийн 10, 19 дүгээр тойрогт өнгөрсөн бямба гараг буюу 3 дугаар сарын 23-ны өдөр дахин сонгууль явагдсан. Дахин сонгууль анхнаасаа хууль бус байсныг Баянзүрх дүүргийн Ардчилсан намаас мэдээлэв. Учир нь хууль бус тогтоол шийдвэрээр явагдсан учраас Ардчилсан намынхан энэ сонгуульд оролцоогүй гэнэ.

Хэвлэлийн хурлын үеэр Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, Ардчилсан намын бүлгийн дарга Д.Пүрэвдаваа “Үндсэн хуулийн цэцийн шийдвэр, УИХ-ын тогтоол, Монгол Улсын хууль албан ёсоор хүчингүй болчхоод байхад 2019 оны 01 сарын 19-ны өдөр Баянзүрх дүүргийн Сонгуулийн хорооны тогтоол гарсан. Энэ тогтоолдоо хүчингүй болсон хуулийг ашигласан. Ямар ч тушаал шийдвэр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулийн заалтыг мөрдөх үүрэгтэй. Гэтэл  Үндсэн хуулийн цэцийн шийдвэр, УИХ-ын тогтоолоос дээгүүр шийдвэр гаргадаг сонгуулийн хороо үйл ажиллагаа явуулж байна. Татвар төлөгчдийн мөнгөөр хууль бус сонгууль зохион байгуулсан тул Ардчилсан нам оролцоогүй. Баянзүрх дүүргийн Монгол ардын нам өрсөлдөгчгүй сонгуульд орж, мөнгө тарааж иргэдийг басамжилсан” гэсэн тайлбарыг өгсөн юм.

Түүнчлэн тус дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд Эрүүгийн хэрэгт холбогдож ял шийтгүүлсэн төлөөлөгчөөс гадна төрийн эрхийг хууль бусаар авах үйлдэл гаргаж, мөнгө тарааж байгаад газар дээрээ баригдсан төлөөлөгч ч байгааг онцолж, хууль хэрэгждэг бол эдгээр хүмүүст иргэдийг төлөөлөх эрх байхгүй гэдгийг тэрбээр нэмж хэллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж