БСШУЯ, Үндэсний номын сангаас төрийн болон төрийн бус байгууллагууд, их дээд сургуулиудтай хамтран “Үндэсний бичиг үсгийн баяр”-ыг жил бүр зохион байгуулдаг уламжлалтай. Энэ уламжлалт баяр өнөөдөр тохиож байна.
Монголын Үндэсний номын сангийн байранд болж буй эл арга хэмжээний үеэр “Монгол бичгийг залах ёслол", уран бичих төлбөрт үйлчилгээ, номын худалдаа, үнэт ховор номын үзэсгэлэн, монгол бичиг үсгийн цахим болон уламжлалт үзэсгэлэн зэргийг зохион байгуулж байна.
“Үндэсний бичиг үсгийн баяр”-ын хөтөлбөрт мөн “Болор цом” хүртсэн яруу найрагчдын шүлгүүдийг уран сэтгэмжтэй, хичээнгүй бичих уралдаан, “Болор цом”-ын шагналт яруу найрагч, уншигчдын уулзалт, “Монгол бичгийн цахим хэрэглээ” сэдэвт хэлэлцүүлэг, чөлөөт ярилцлага, “Монгол бичиг үсгийн дурсгал” үзэсгэлэн зэрэг арга хэмжээ багтжээ.
Б.ЭНХ