Баянзүрх дүүргийн иргэд тус дүүргийн 10, 19 дүгээр тойрогт явагдсан дахин сонгууль болон Засаг даргын томилгоог эсэргүүцэн яг одоо Тамгын газрынхаа байранд эсэргүүцэл илэрхийлж байна.
Дахин сонгуулиар МАН-аас нэр дэвшсэн Г.Доржпалам, Б.Галхүү нар ялалт байгуулж, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчийн түр батламжаа гардан авсан юм. Дахин сонгуулийн дүнг үндэслэн дүүргийн ИТХ хуралдаж, Засаг даргаар НИТХ-ын төлөөлөгч Э.Бат-Амгаланг сонгож, хотын дарга С.Амарсайхан батламжилсан. Гэвч энэ томилгоог эсэргүүцсэн иргэд Засаг даргын ажил хүлээлцэхээр очсон нийслэлийн удирдлагуудыг дотогш нэвтрүүлэхгүй байна.
Г.ХОРОЛ