БНСУ маргаашнаас /2019.04.05/ эхлэн цахилгаан холбооны хамгийн дэвшилтэт технологи болох 5G сүлжээг бүрэн нэвтрүүлэх гэж байна. Энэхүү мэдээлэл харилцаа холбооны салбарын өрсөлдөөнд АНУ, Хятад улсууд тэргүүлж байсан ч ийнхүү БНСУ тэднээс өрслөө.
Шинжлэх ухаан, мэдээлэл-харилцаа холбооны технологийн яамны мэдээлснээр БНСУ-ын хамгийн том оператор SK Telecom маргааш буюу Баасан гаригт 5G үйлчилгээгээ нээх бол үүнтэй зэрэгцэн Samsung Electronics компани 5G технологитой гар утаснуудаа худалдаанд гаргах юм байна.
5G сүлжээ нь одоогийн бидний ашиглаж байгаа 4G сүлжээнээс 20 дахин хурдан буюу бүтэн киног хэдхэн секундэд дуу дүрсний өндөр чанартайгаар татаж болно гэсэн үг юм. Дэвшилтэт 5G сүлжээг туршихаар Deutsche Telecom AG, Singapore Telecommunications зэрэг дэлхийн томоохон цахилгаан холбооны компаниудын төлөөлөгчид тус улсад хүрэлцэн иржээ.
АНУ, Хятад улсуудыг бодвол газар нутаг хүн амын хувьд цомхон тул бүх нийтийг хамарсан 5G сүлжээг богино хугацаанд зардал багатайгаар нэвтрүүлж чадсан байна. Энэ сүлжээг өнгөрсөн оны хоёрдугаар сард болсон Пёнчаны өвлийн олимпын наадмын үеэр туршсан байна
5G технологи нь цаг хугацааны алдагдалгүй, асар өндөр хурдтай мэдээлэл солилцох боломж олгох тул жолоочгүй автомашин, алсын зайнаас эмчлэх зэрэг шинэ салбаруудад том боломж нээгдэж байгаа юм.
Эх сурвалж:KOREATIMES
Холбоотой мэдээ