ОХУ-ын Нижнеленинское хотыг Хятадын Тунцянтай холбосон төмөр замын гүүрийг холбох сүүлийн ган дэрийг угсарлаа хэмээн Оросын барилгачид мэдээллээ. Ингэснээр гүүрийн инженерийн ажил дуусч байгаа бөгөөд төмөр замыг ашиглалтад өгөх бэлтгэл ажилдаа хоёр тал орох юм.
Оросын зүүн хэсгийн Амур мөрөн дээгүүр дамнуулан ОХУ-ын Еврейн Автономит хязгаарын Нижнеленинское хотоос Хятадын Хэйлунцян мужийн Тунцян хот хүртэл төмөр зам тавигдах ажил 2016 онд эхэлсэн юм.
Нийтдээ 2,2 километр үргэлжлэх төмөр замын 300 метр нь Оросын газар нутаг дээгүүр, үлдсэн 1,8 км гаруй нь Хятадын нутаг дээгүүр тавигдаж байна. Энэ жилдээ багтаан ашиглалтад оруулахаар зорьж буй энэ төмөр замын хүчин чадал нь жилдээ 21 сая тонн ачаа нэвтрүүлнэ. Төмөр зам ашиглалтад орсноор Оросын Кимкано-Сутарскийн уулын баяжуулах үйлдвэрээс төмрийн хүдрийг Хятад улс руу хамгийн дөт замаар тээвэрлэх боломж бүрдэнэ.
Эх сурвалж: РИА НОВОСТИ