ОХУ-ын төрийн байгууллагууд руу гаднаас цахим халдлага хийх нь ихэсч байгаа талаар тус улсын удирдлагууд мэдэгдэж байгаа. Тухайлбал, өнгөрсөн 2018 онд ОХУ-ын Сонгуулийн ерөнхий хорооны цахим сайт руу 600 мянган удаа халдах оролдлого хийснийг тус хорооны Мэдээллийн аюулгүй байдлыг хариуцсан дарга Михаил Попов мэдэгдлээ.
Сонгуулийн ерөнхий хорооны ээлжит хуралдааны үеэр цахим аюулгүй байдлын асуудлыг хэлэлцсэн бөгөөд энэ хуралдааны үеэр энэхүү мэдээллийг өгчээ.
Эх сурвалж: РИА НОВОСТИ
Холбоотой мэдээ