Рафлес Олон улсын Институтийн төгсөгчид дипломоо авлаа

Хуучирсан мэдээ: 2019.04.05-нд нийтлэгдсэн

Рафлес Олон улсын Институтийн төгсөгчид дипломоо авлаа

Улаанбаатар хотын Рафлес Олон улсын Институт нь 2019 оны төгсөлтөөр Бизнесийн удирдлага болон Интерьер дизайны чиглэлээр Гүнзгий диплом болон Бакалаврын зэрэгээ амжилттай гардаж авсан оюутнуудаа танилцуулж байгаадаа таатай байна. Төгсөгчдийн диплом гардуулалтын ёслолын ажиллагаа нь өнгөрсөн баасан гарагт Улаанбаатар хотын Novotel зочид буудалд болж өнгөрлөө.

2019 оны Гүнзгийрүүлсэн дипломоо авсан оюутнуудын нэрс:  Э. Ариунзаяа, Б. Энхтөгс, Г. Дэвабазар, О. Билгүүн, Т. Буянхишиг, Э.Лхам-Янжин, А.Мөнхбаяр, Н. Дэлгэрцэцэг, Т. Дөлгөөн, Б. Эрдэнэсайхан, С. Ардакерей, О. Мөнгөнзул, Г. Анужин, Б. Дорждулам, Т. Наранхүү, Б.Халиунаа

2019 оны Бакалаврын зэргээ авсан төгсөгчдийн нэрс: К. Мөнхбат, Б. Ангараг, Б. Бүжлхам, Г. Дамдинсүрэн, М.Энхболд, Мария Саванчук, Ж. Өлзийхутаг, Х.Анар, Б.Очирболд, О.Эрдэнэ-Очир, Д.Мөнхболор, Рэн Чао, Г.Алтангэрэл, Б.Гүен, Б. Мөнхзаяа, Ж.Алтаргана, А. Золбоо, П. Бадамханд, Д. Тунгалаг, П. Мишээл, Г. Уранцэцэг, Б.Билгээдээ, Б. Должинсүрэн, Б. Номуундарь, Усман Наруа Исса , О.Мөнхзул

Их Британийн Монгол дахь элчин сайд Филипп Малони төгсөлтийн ёслолд хүрэлцэн ирж боловсролын ач холбогдлын талаар төгсөгчдөд маань үнэтэй зөвлөгөө өгөн үг хэлсэн юм.

Мөн тэрбээр оюутнуудад хандан олж авсан мэдлэг боловсролоороо дэлхий дахинд хэрхэн нөлөөлж болох талаар хуваалцав.

Коллежийн захирал, ноён Марк Чао, төгсөгчдөдөө амжилтад хүрэх замд гарч ирж болох саад бэрхшээлийг даван туулах чадвартай байх нь  амжилтад хүрэх гол түлхүүр юм гэдгийг нийт төгсөгч оюутнууддаа онцлон хэлэв.

Мөн Рафлесийн бүс хариуцсан дэд захирал ноён Жое Тан шилдэг оюутнуудын шагналын гардуулсан юм.

Энэхүү төгсөлт нь Рафлесийн гүнзгий төвшний диплом ба олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Их Британийн  бакалаврын зэргээ авч буй оюутнуудын хичээлийн хоёр ба гурван жилийн хөдөлмөрийн үр дүнг тэмдэглэж буй баяр юм.

Одоо төгсөгчид маань гардан авсан дипломоороо өөртөө итгэлтэйгээр цаашдын карьераа үргэлжлүүлэх боломжтой болж байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж