ЖДҮХС-гаас 350 сая хүртэлх төгрөгийн зээл авсан 15 иргэн, аж ахуйн нэгж асуудалгүй болох нь батлагдав

Хуучирсан мэдээ: 2019.04.04-нд нийтлэгдсэн

ЖДҮХС-гаас 350 сая хүртэлх төгрөгийн зээл авсан 15 иргэн, аж ахуйн нэгж асуудалгүй болох нь батлагдав

ЖДҮХС-гаас 350 сая хүртэлх төгрөгийн зээл авсан 15 иргэн, аж ахуйн нэгж асуудалгүй болох нь батлагдав

Улсын ерөнхий прокуророос 2018 оны арваннэгдүгээр сард Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн Ерөнхий газрын мөрдөгч нарын хамтарсан ажлыг хэсгийг байгуулсан. Энэхүү хамтарсан ажлын хэсэг нь олны анхаарал татсан авлига албан тушаалын хэргүүдийг шуурхай шалгаж шийдвэрлэн үр дүнг нь тооцож ажиллах үүрэг хүлээж байсан билээ. Хамтарсан ажлын хэсгийн шалгаж шийдвэрлэх үүргийн хүрээнд Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сантай холбоотой асуудал багтсан. Тодруулбал, ЖДҮХС-гаас зээл авсан аж ахуйн нэгжүүдээс ямар нь жинхэнэ ждүчин, ямар зээлээ зориулалтын дагуу ашигласан, ямар нь албан тушаалтны нөлөө орсон, хууль бус зарцуулагдсан гэх мэтийг ялгаж салгаж тодруулж шийдвэрлэнэ гэсэн үг.

Энэ дагуу хийсэн ажлын тайлан гарч, жинхэнэ ждүчин, албан тушаалтны ЖДҮ гэдэг нь ялгаж салгагдан шийдэгдэж эхэлжээ. Жинхэнэ ЖДҮ-чин гэдэг нь батлагдаж, хууль дүрэм журмын дагуу зээл авсан, хэн нэгэн албан тушаалтны давуу байдлын нөлөөллийг ашиглаагүй, зориулалтын дагуу зарцуулсан иргэн аж ахуйн нэгжүүдийг асуудалгүй болохыг нь баталж, нотолсон байна. Үүнд иргэн Ц.Оюунчимэг, Г.Цэрэннадмид, Ц.Пүрэвсүрэн, Ж.Баяр, Д.Отгонтуяа, Х.Батбаяр нар болон “Алтан нуга даваа” хоршоо, “Ганга нар трейд” ХХК, “ЦЕТ” ХХК, “Жигүүрт хөсөг” ХХК, “Завхан буурал” хоршоо, “Тэнгэрийн соёмбо” ХХК, “Соёмбо капитал” ХХК, “А төгөлдөр”, “Органик хүнс трейд” ХХК нар багтсан байна. Эдгээр иргэн болон аж ахуйн нэгж нь 10 саяас 350 сая хүртэлх төгрөгийн зээл авсан аж.  Хууль зөрчсөн зөрчөөгүйг ялгаж салгасан ийм жагсаалт цаашид үргэлжлэн гарах юм байна.

Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн Ерөнхий газрын мөрдөгч нарын хамтарсан ажлыг хэсгийн ажлын тайлан эхнээсээ гарч байгаа  бөгөөд дээрх шиг асуудалгүй нь батлагдаад хаагдаж байгаагаас гадна гэмт хэргийн гэж тодотгох үйлдлүүд  нь ч ялгагдаж байгаа гэдгийг эх сурвалж хэллээ. Хамаарал бүхий этгээддээ их хэмжээний зээл олгуулсан, хамаарал бүхий этгээддээ олгосон зээлээсээ ямар нэгэн байдлаар өөрсдөө авсан албан тушаалтнуудын хэрэг хуулийн дагуу шийдэгдэх аж.

С.ТЭЛМЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж