МакГрегор дэвжээндээ эргэн ирж буйгаа зарлалаа

Хуучирсан мэдээ: 2019.04.04-нд нийтлэгдсэн

МакГрегор дэвжээндээ эргэн ирж буйгаа зарлалаа

МакГрегор дэвжээндээ эргэн ирж буйгаа зарлалаа

Холимог тулааны "UFC" холбооны хөнгөн жингийн дэлхийн аварга Конор МакГрегор зодог тайлах шийдвэрээ өөрчилж, дэвжээндээ эргэн ирж буйгаа твиттер хуудсаараа дамжуулан зарлав. Тэрбээр “Би өөр шашинтай, өөр амьдралын хэв маягтай бүх шүтэн бишрэгчдийнхээ хамт урагшлахыг хүсч байна. Шашин нь хүмүүсийг хамгийн сайн хүн болоход чиглүүлдэг. Энэ дэлхий ганц ч бүгдэд зориулагдсан. Удахгүй дэвжээн (октагон) дээр уулзацгаая” хэмээн жиргэжээ.

“UFC”-гийн аварга тэрбээр хоёр долоо хоногийн өмнө буюу өнгөрсөн гуравдугаар сарын 26-ны өдөр твиттер хуудсаараа дамжуулан зодог тайлж, их спортоо орхиж буйгаа мэдэгдсэн билээ. Тэрбээр твиттер хуудастаа “Холимог тулаан” гэж нэрлэгддэг спортын карьераа дуусгахаар шийдлээ. Хуучны хамтран зүтгэгчдэдээ цаашдын тулаанд нь амжилт хүсье. Одоо би хэдийнэ зодог тайлсан хуучин түншүүдийнхээ эгнээнд нэгдэж байна” хэмээн жиргэсэн юм.

МакГрегор 2016 онд “тэтгэвэрт гарч” буйгаа зарлаж, олныг гайхшруулсан ч тулалдсаар байв. Тэрбээр 2018 оны аравдугаар сарын 6-нд болсон "UFC 229" аваргын төлөөх тулаанд ОХУ-ын тамирчин Хабиб Нурмагомедовтой тулалдаж ялагдсан билээ.

Эх сурвалж: Euronews

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж