“Boeing 737 Max 8” онгоцны ослын дүгнэлтийг танилцуулав | News.MN

“Boeing 737 Max 8” онгоцны ослын дүгнэлтийг танилцуулав

Хуучирсан мэдээ: 2019.04.04-нд нийтлэгдсэн

“Boeing 737 Max 8” онгоцны ослын дүгнэлтийг танилцуулав

“Boeing 737 Max 8” онгоцны ослын дүгнэлтийг танилцуулав
“Ethiopian Airlines” агаарын тээврийн компанийн “Boeing 737 MAX 8” загварын нисэх онгоц өнгөрсөн гуравдугаар сарын 10-ны өдөр осолдож 157 хүний амийг авч одсон билээ. Түүнээс ердөө таван сарын өмнө мөн л дээрх загварын онгоц Индонези улсад ижил байдлаар осолдож 189 хүн амиа алдсан. Эдгээр ослоос үүдэн “The Boeing” компанийн үйлдвэрлэсэн дэлхийн хамгийн их гүйлгээтэй онгоцны аюулгүй байдалд найдах найдвар буурч, улмаар уг онгоцыг дэлхийн бүх авиа компаниуд үйлчилгээнээсээ хасаад байгаа.
Тэгвэл Этиоп улсын Зам тээврийн сайд Дагмавит Могес хэвлэлийн хурал зарлан онгоцны ослын шалтгааныг шалгасан мэргэжилтнүүд болон мөрдөн шалгах ажиллагааны албан ёсны дүгнэлтийг өнөөдөр /2019.04.04/ анх удаа танилцууллаа. Хар хайрцагны мэдээлэл болон бусад мөрдөн шалгах ажиллагааны дүгнэлтээр Этиопын онгоцны нислэгийн багийнхан үйлдвэрлэгч “The Boeing” компаниас гаргасан бүх аюулгүй ажиллагааны дүрмийг баримталж, шаардлагатай үед авах бүх арга хэмжээг авсан ч онгоцыг удирдах боломжгүй байсан гэж гарчээ.
Харин энэхүү албан ёсны дүгнэлтийг танилцуулахаас өмнө MCAS (Maneuvering Characteristics Augmentation System) буюу нисэх онгоц агаарын урсгалын онцгой нөхцөл байдалд ороход автоматаар идэвхжиж жолоодлогод нөлөөлдөг системийн онгоцны гадна байрлах мэдрэгчийг шувуу ч юм уу гадны ямар нэгэн биет мөргөж гэмтээснээс болж онгоц осолдсон байж болзошгүй гэсэн албан бус таамаглал байсан юм. Дээрх мэдэгдлээр энэхүү таамаглалыг ч мөн үгүйсгэж, MCAS системийн мэдрэгчид ямар ч гадны нөлөө, эвдэрч гэмтсэн зүйл байгаагүй хэмээн мэдээллээ.
Эх сурвалж:CNN

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-04-04 223.39.140.48

СУГА МОНГОЛЧУУДАД ХҮРТЭЭЛГҮЙ. 4, 5 ХАН ОНГОЦ ТҮРЭЭСЭЛЖ ЯПОН СОЛОНГОС ХЯТАДААС ЦААШ НИСЧ ҮЗСЭН БИШ ХӨӨРХИЙ. МОНГОЛД НЭГ Ч АТУГАЙ ХУДАЛДАЖ АВСАН ОНГОЦ БАЙДАГГҮЙ ГЭДГИЙГ МЭДЭХ ҮҮ ҮМБҮҮ НАРАА!

Avatar

Зочин 2019-04-04 139.5.217.192

223.39.140.48 -ын ард ямар иргэн байгааг тагнуулын газар хурдан олж байцаан хэн болохыг нь олж тогтоохыгмонгол улсын иргэн хүний хувьд шаардаж байна. Энэ бол яаавч монгол хүн биш.

Avatar

Зочин 2019-04-04 139.5.217.192

Энэ новшийг монголоос зайлуулаач. Бид суга бол, энэ цавь байх.

Avatar

а**а шүү 2019-04-04 202.126.89.205

Энэ нэг муу өмхий ногоон хасаг байгаа эсвэл монголд төрж өссөн э****з шээс байгаа

Avatar

Зочин 2019-04-04 62.232.167.210

Зөв орчуулна шүү товаришцуудаа. Үйлчилгээнээсээ хассан биш, түдгэлзүүлсэн юм. Ийм олон зуун сая долларын үнэтэй онгоцыг шууд л хасч байдаг юм гэж хаа байхав дээ.

Avatar

Зочин 2019-04-04 103.57.94.156

Манайх ганцхан шувууруу чихдэггүй юм байна. Их гүрэх АНУ хүртэл айн. Одоо тэгээд яахуу эзэн холбогдогч шувуу нас барсануу.
Нэг бол нууцаар хил давснуу.

Avatar

zochin 2019-04-04 203.217.138.1

худлаа муу шувууруу чихиж гэнэ

Avatar

Зочин 2019-04-04 202.179.26.196

Шувууны таамаг буруу байсан гэж байна. Онгоц өөрөө гэнэт удирдлагагүй болсон гэж байна. Тогтож уншаач. Онгоц нь өөрөө асуудалтай юм байна. Нисгэгчид ямар ч буруугүй. Ер нь нисгэгчид буруутай байх нь их ч энэ удаа тийм биш байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж