Бишрэлт бьюти тансаг үнэртний хүрээлэн

Хуучирсан мэдээ: 2019.04.05-нд нийтлэгдсэн

Бишрэлт бьюти тансаг үнэртний хүрээлэн

Дэлхий даяар жинхэнэ тансаг үнэртнийг эрэн хайгч бүсгүйчүүд болон залуусын сонголт болсон алдарт PRADA брэндийн үнэртнүүдийг Бишрэлт Бьюти монголд анх удаа албан ёсоор оруулж ирээд удаагүй байгаа юм.

Тэр ч утгаараа дэлхийн тансаг үнэртнүүдийг хэрэглэгчдээ цаг алдалгүй хүргэдэг Бишрэлт Бьюти ээлжит pop-up store энэ удаад дэлхийн үнэртний зах зээлд хэдийнээ байр сууриа олсон дэлхийн брэндүүд болох PRADA, Chopard, Savatore Ferragamo шинэ үнэртнүүдээр эхэлж долоо хоногийн турш Шангри-Ла Моллын үзэсгэлэнгийн талбайг анхилам үнэрээр чимж, яг л үнэртний хүрээлэн мэт үнэртэнд дуртай хэн бүхэнд шинэ ертөнцтэй танилцах гайхалтай боломжийг олгожээ.

Мөн гайхалтайн Pop Up Store –ын чимэглэл яг л үлгэрийн үнэртний диваажин мэт чимэглэж гоёсон нь өөрийн эрхгүй харц булааж байсан шүү.

Үнэртэнд дурлагсад маань сүрчигийн үнэрийг таашаагаад зогсохгүй тус сүрчиг юунаас санаа авч бүтээгдсэн түүхэнд их дуртай байдаг тэгвэл Pop Up Store дээрх бүх сүрчигнүүд маань нэг хараад хэрхэн юунаас санаа авч бүтээгдсэн нь илхэн хэрнээ маш чамин чимэглэлтэй байсан.

Happy Chopard Lemon Dulci лемон агуулсан гайхалтай энэхүү үнэртэнг харахад л шууд ойлгомжтой биш гэж үү?  

Salvatore Ferragamo  Uomo, Casual life, Signature эдгээр үнэртнүүд бүгд уралдааны машинаас санаа аван бүтсэн байна.

Шатар мэт ухаанаа уралдуулан ялалтанд хүрэх тийм л хэцүү хэрнээ бусдыг татах гайхалтай утгыг илэрхийлсэн Salvatore Ferragamo Signarino.

Prada Candy 4 нэр төрлийн энэхүү сурчиг бүгд чихэрнээс санаа авч бүтээгдсэн байна. Түрхэсний дараа үнэхээр л чихэр болчихсон мэт эрхэсэг хэрнээ эмэгтэйлэг мэдрэжийг төруулж байна шүү… Үнэхээр үлгэрийн мэт биш гэж үү?

Pop Up Store 4 дүгээр сарын 7-ныг дуустал Шангри-Ла моллын 1 давхарт байрлах бөгөөд үнэртэнд дурлагсдаар зогсохгүй шинэ хобби хайж байгаа эсвэл өөрт таарах үнэртнээ хайн яваа хүн бүхэн Бишрэлт Бьюти Pop Up Store дээр хүрэлцэн ирж өөрийн таалагдсан үнэртнээ сонгон мөн азын хүрд эргүүлж азтан болж цуглуулгаа нэмэх сайхан боломжыг бүү алдаарай. Учир нь энд эрэгтэй болон эмэгтэй гээд бүх хүмүүст зориулсан шинэхэн үнэртнүүд байрлаж байна.

Сонирхолтой зурагнаас хуваалцахад

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж