Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын Ерөнхий прокурорт Б.Жаргалсайханы нэрийг санал болгож, өнөөдөр /2019.04.04/ УИХ-ын даргад зөвшилцөх саналаа хүргүүлжээ.
Б.Жаргалсайхан нь өдгөө Улсын ерөнхий прокурорын газарт прокурорын туслах, Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга, хууль цаазын тэргүүн зөвлөхөөр ажилладаг.
Маргааш 10.00 цагаас хаврын чуулганыг нээх бөгөөд үргэлжлүүлэн тус томилгоотой холбогдуулан УИХ дахь намын бүлгүүд, Хууль зүйн байнгын хороо хуралдахаар хуваарь гарчээ.
Харин 15.00 цагаас чуулганы үдээс хойших хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс ирүүлсэн Монгол Улсын ерөнхий прокурорыг томилох саналыг зөвшилцөх тухай асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРТ НЭР ДЭВШИГЧ Б.ЖАРГАЛСАЙХАНЫ НАМТАР:
- 1988-1990 онд Өвөрхангай аймгийн, Прокурорын Газарт хяналтын прокурор,
- 1990-1996 Тээврийн Прокурорын Газарт тээврийн прокурор,
- 1996-2000 онд Өвөрхангай аймгийн Прокурорын Газарт прокурор,
- 2009-2011 онд Улсын Ерөнхий Прокурорын Газарт хяналтын прокурор,
- 2011-2014 онд Тээврийн Прокурорын Газар тээврийн прокурор,
- 2014-2015 онд Улсын Ерөнхий Прокурорын Газарт хэлтсийн дарга,
- 2017.01.07-2017.07.01 ХБАХТХэлтсийн дарга,
- 2017-2018 онд Улсын Ерөнхий прокурорын туслах, Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга, хууль цаазын тэргүүн зөвлөхөөр ажиллаж байна.
Б.ЖАРГАЛСАЙХАНЫ ХӨРӨНГӨ ОРЛОГЫН МЭДҮҮЛЭГ:
Сануулахад, өнгөрсөн долоо хоногт Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжийн дагуу Монгол Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан, түүний орлогч Г.Эрдэнэбат нарыг ажлаас нь огцруулах зарлигийг Ерөнхийлөгч Х.Баттулга гаргасан юм.
Холбоотой мэдээ