Элчин сайд Я.Ариунболд 2019 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр Канад Улсын ГХЯ-ны Эрх зүйн асуудал хариуцсан туслах дэд сайд Алан Кэссэлтэй уулзав.
Уулзалтын үеэр Элчин сайд Монгол-Канадын хооронд байгуулсан гэрээ, эрх зүйн баримт бичгүүдийг сурталчлах, хоёр талын хамтын ажиллагааны эрх зүйн орчинг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах боломжийн талаар санал солилцов.
Элчин сайд Я.Ариунболд Алан Кэссэлийг тааламжтай үедээ Монгол Улсад зочлохыг урив.
Эх сурвалж: ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ
Холбоотой мэдээ