Хөгжлийн бэрхшээлтэй хоёр найз тосгоныхоо ойролцоох ширгэсэн голын савд өөрсдийн хичээл зүтгэлээр бяцхан садыг бий болгожээ. Хоёр найзын нэг нь гаргүй, нөгөө нь хараагүй боловч нэгнийхээ дутагдлыг бүрэн нөхөж, хамтран ажилж чаддаг байна.
53 настай Жиа Венци гаргүй, 54 настай Жиа Хайшиа нь хараагүй нэгэн юм. Өдөр бүр хараагүй найз нь гаргүй найзынхаа цамцны ханцуйнаас зууран мод тарих ажилдаа гардаг байна. Хараагүй Жиа Хайшиа модноос мөчир таслан авч үндэслүүлж, Жиа Венци хүрз барих гаргүй ч хүзүүнийхээ завсар ишийг нь хавчин газар ухдаг аж. Ийм маягаар тэд өнгөрсөн 13 жилийн хугацаанд нийт 12 мянган модыг тарьж ургуулжээ. Тэднийг харсан тосгоны бусад оршин суугчид үлгэр дуурайлал авч, мод тарих үйлсэд нэгдэх болсон байна. Найзууд болон бусад хүмүүсийн хүчинд тосгонд долоон га газар ойжжээ. Тэд сэтгэл зүрхээ зориулж чадвал боломжгүй зүйл үгүй хэмээн ярьж байна.
Жиа Венци , Жиа Хайшиа нар хар багаас ширгэсэн голын ойролцоо тоглож өссөн найзууд аж. Хөгжлийн бэрхшээлтэй болсон хоёр найз 2002 оноос мод тарьж эхэлжээ. Найзуудын хамтын хөдөлмөрөөр жилд 800 орчим мод газар шорооноо үндэслэдэг байна. Тэдний амьдардаг хот нь Хятадын хамгийн их агаарын бохирдолтой 10 хотын тоонд багтжээ.
Жиа Хайшиа 2000 онд хайрга олборлох ажил хийж байхдаа ослоор хараагүй болсон аж. Харин Жиа Венци гурван настай байхдаа цахилгаан хүчдлийн улмаас хоёр гараа алдсан байна.
Б.АНХТУЯА
Эх сурвалж: Associetd Press