Америк жуулчныг барьцаалж, 500 мянган доллар өгөхийг шаарджээ

Хуучирсан мэдээ: 2019.04.04-нд нийтлэгдсэн

Америк жуулчныг барьцаалж, 500 мянган доллар өгөхийг шаарджээ

Америк жуулчныг барьцаалж, 500 мянган доллар өгөхийг шаарджээ

Угандад өнгөрсөн мягмар гаригт дөрвөн зэвсэглэсэн этгээд америк жуулчныг барьцаалж, барьцааны мөнгө 500 мянган ам.доллар өгөхийг шаардсан талаар тус улсын Аялал жуулчлалын товчоо болон цагдаагийн газраас мэдээлсэн байна.

Гэмт этгээдүүд Угандагийн баруун өмнөд хэсэгт байрлах Хатан хаан Элизабет үндэсний цэцэрлэгт хүрээлэн орчмоос өнгөрсөн мягмар гаригийн орой АНУ-ын иргэн эмэгтэйг хулгайлсан талаар агентлагууд мэдээлжээ.

Уганда улсын Цагдаагийн газраас мэдээлснээр, гэмт этгээдүүд хохирогчийн утсаар ярьж, 500 мянган ам.доллар өгсөн тохиолдолд барьцаалагдсан эмэгтэйг суллана хэмээн хэлсэн байна. Энэ хэргийн улмаас Уганда болон Бүгд Найрамдах Ардчилсан Конго улсын хилийн бүх гарцыг хааж, гэмт этгээдүүдийг эрэн сурвалжилж эхэлжээ.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж