Хавханд орсон парламент | News.MN

Хавханд орсон парламент

Хавханд орсон парламент

Хавханд орсон парламент

Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас албан тушаал, эрх мэдлээ ашиглан өөрийн болон хамаарал бүхий этгээдэд зээл авч өгсөн УИХ-ын нэр бүхий гишүүдийн асуудлыг шалгаж байгаагаа АТГ-аас зарласан билээ. ЖДҮХС-аас  зээл авсан 64 хүний 49 нь УИХ-ын гишүүн, 134 аж ахуйн нэгж зээл авсны 122 нь УИХ-ын гишүүд болон өндөр дээд албан тушаалтнуудын өөрийн болон хамаарал бүхий компани байгааг мөн тодотгосон юм.

Зээл авсан гэх гишүүдийн нэрсийг харахад МАН-ын 65 дотор энэ асуудалтай нэр холбогдоогүй хүн цөөн, мөн өнгөрсөн хугацаанд У.Хүрэлсүхийн улаан хамгаалагч болсон сөрөг хүчний гишүүн Ж.Батзандан хүртэл бялууны зүсэм хүртсэн нь тодорхой болов. “Би мэдэхгүй”, “Миний, манай компани биш” гэсэн ЖДҮ-чид үнэнд гүйцэгдээд ирэнгүүтээ “ЖДҮ бол хулгай биш зээл. Зээл авахаас битгий ай” хэмээн даапаалж сууна. Ж.Энхбаяр гишүүн шиг төсвөөс хөрөнгөждөг сан бүрээс хүүгүй болон маш бага /жилийн 3 хувь/ зээл авчихаад 36 хувийн хүүтэй банк бус санхүүгийн байгууллага ажиллуулдаг бол зээл авахаас юунд айна гэж. Харин өнөөдөр ЖДҮ эрхлэгчдэд олгож буй арилжааны банкуудын жижиг бизнесийн зээлийн хүү 18-24, банк бусын санхүүгийн байгууллагын жилийн зээлийн хүү 36-40 хувь. Ийм өндөр хүүтэй зээл авсан жижиг дунд үйлдвэрлэгчид ЖДҮ хулгайлагчидтай бизнесийн салбарт шударгаар өрсөлдөж чадах уу. Үгүй л болов уу.

ЖДҮ зээл үү, хулгай юу. Хуваарилалт нь жинхэнэ шог байсан энэхүү асуудлыг ихэнх хуульчид баримттай, нотолгоотой, бүлэг хулгай гэж дүгнэж байна. Товчхондоо, “Эрүүгийн хуулийн 22.1 дэх заалтаар найм хүртэлх жилийн хорих ялтай” УИХ-ын ЖДҮ-чид С.Зоригийн амь насыг хөнөөсөн гэх хэрэгтнүүдийг эрүүдэн шүүсэн бичлэгийг үзээд “ухаан алдах” шахсан ч учиртай бөлгөө. Хэрэг хийсэн хүмүүс өөрсдийгөө хэзээ нэгэн цагт шоронд орвол гэж төсөөлсөн ч байж мэднэ.

Өгөөш болгож тавьсан бялууны зүсэм идэх гээд урхинд нэгэнтээ орчихсон МАН-ын гишүүд шоронд суухгүйн тулд Монголын хууль батлах байгууллагад Үндсэн хуулиар олгосон төрийн эрх мэдлийг эхнээс нь ҮАБЗ-ийн даргад өгч байна. УАБЗ-ийг даргалах эрх мэдэлтэй ганц хүн бий. Тэр нь Х.Баттулга.

Үндсэндээ, энэ бол Г.Занданшатарын парламентын хамгийн том алдаа бөгөөд УИХ-ын 76 гишүүний тавиас илүү хувь нь ЖДҮ-чин болсон гэх асуудал нь цаашдаа Монгол парламентын засаглалтай байх хэрэггүй, Ерөнхийлөгчийн засаглалтай болох нь зөв гэх массын тархи угаах сайхан далим болох нь гарцаагүй. “Өөрөө унасан хүүхэд уйлдаггүй” гэж.

Нэг бичлэг задлаад ҮАБЗ-д хууль, шүүхийн эрх мэдлийг төвлөрүүлж чадаж байгаа юм чинь Монголын парламентын 49 бүлэг хулгайчийн тухай нэвтрүүлэг хийхэд л хар масс бүхэлдээ Ерөнхийлөгчийн засаглалтай болно гэж хошуурахад бэлэн байгаа.

Хавханд орсон чоно нэг бол буудуулж үхэхээ хүлээх, нөгөө бол эр зориг гаргаад хөлөө тас хазаад амьд гардаг. Энэ өнцгөөс харвал Г.Занданшатарын парламент ЖДҮ-чидтэйгээ ёс зүйн хариуцлага тооцоод бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх, үгүй бол ҮАБЗ-ийн даргад бүх эрх мэдлийг өгөөд бүгдээрээ шорондоо орох хоёрхон зам үлдэж байна. ЖДҮ-гээс өөр барьцаалагдсан хэрэг, хүүхэн шуухны бичлэг байхгүй бол шүү дээ.

Уг нь УИХ-д үнэмлэхүй олонх болсон У.Хүрэлсүхийн намынханд улс төр, эдийн засгийн хоёр том реформ хийх боломж байсан. Байсан гэдэг нь өнгөрсөн цаг дээр. У.Хүрэлсүх өөрөө ч өнөөдөр урхинд орчихсон яваа. Хэрэвзээ, Х.Баттулгатай үгсэн хуйвалдаж, өөрийнхөө намынханд урхи тавиагүй бол шүү дээ. Гэхдээ “үгсэн хуйвалдсан” байх магадлал нь улс төрд өрнөж байгаа үйл явдлыг хөндлөнгөөс харахад өндөр байна.

Өнөөдрийн хувьд МАН-ын хавхтай 65 Монголын парламент, Монгол Улсын нэр хүндээр хангалттай тоглож дууссан. Өөрсдийгөө ч хавханд оруулчихаад хөдөлж чадахгүй сууна. Хохь нь, “Үнэгүй бяслаг зөвхөн хавханд байдаг” гэж үг байсаар байхад өөрсдөө уралдаж очоод урхинд орж байгаа бол!

Ингэхэд маргааш нээлтээ хийх УИХ-ын хаврын чуулганаар хууль, шүүхийн удирдлагуудыг сольж, Ерөнхийлөгч нэг хүслээ биелүүлэх  нь тодорхой болсон.  Үүнээс өөрөөр Г.Занданшатарын парламент юу ч хийж гавихгүй байх. Үндсэн хуулийг өөрчилнө гэж үлдсэн нэг жилдээ гай тарихгүй байвал гавъяа нь тэр болно. Үгүй бол өнөөх түйрэн, тийрэнгүүдийн хүслээр төрийн эрх мэдлийг бүхэлд нь ҮАБЗ-д өгчихөж мэдэх вий гэсэн айдас хүйдэс л байна, яг үнэндээ.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

24 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-04-04 202.179.25.205

Урьд хожид байгаагүй новшийн парламент. Тараах хэрэгтэй, гай тарихаас нь өмнө.

Avatar

нүд чих 2019-04-04 66.181.161.13

Захиалгын бичээч Нямсүрэн Хүрэлсүх Женко 2 ыг л мөлжих юм. Одоо Занданшатар нэмэгдэж.Улсаа барьцаанд тавьсан,улсад ашиггүй гэрээ хийсэн, олон жилээр баялагаа өгөх гэсэн,хонгил үүсгэж шорон руу шиддэг,заль хулгайн аргаар луйвардаж хөрөнгөтэй болдог,арга хэмжээ нэрээр мөнгө иддэг нөхдийг ердөө бичдэгүй нь хөлсний болох нь батлагдаж байна.

Avatar

Зочин 2019-04-04 64.119.17.89

сонин юм бичүүлээд бусдын сэтгэгдлийг хаачихаад солиорч байнанусцэг

Avatar

Зочин 2019-04-04 182.160.3.222

Занданшатар хуулийн ямар ч боловсролгүй гэдгээ яруу тод харуулсан. Одоо УИХ -ын бүх ЖДҮ -чид гөлөг болсон.

Avatar

Зочин 2019-04-04 59.153.114.123

Нээмтэгтэй парламент! Ёс зүйгүй, Луйварчдаар дүүрэн, Түгжил олонтой … өөрийн бөндгөргүй даргатай новшийн парламент. МАН 65 суудалтай БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ гэж юу байдагийг ёстой харуулна гэж олон түмэн итгэж байсан ч ЭРХ МЭДЛИЙН ДАЙН, ХАГАРЛААС өөр юу г ч ард түмэнд өгсөнгүй … Хугацаа дуусч байна даа !

Avatar

Иргэн 2019-04-04 59.153.114.123

М.Энхболдыг огцруулах гэж намаа хагалан байж, Женкотон байж улайрсан нь ҮАБЗ-ийг гартаа авах замаар хууль хүчний байгууллагыг хармаандаа хийх л байж дээ!!! Үнэндээ МОНГОЛ НАВС ЯЛАГДЛАА ДАА!

Avatar

Зочин 2019-04-04 112.72.15.78

М.Энхболдыг огцоруулдагын учир нь ҮАБЗ-д төрийн бүр эрх мэдлийг өгөх асуудал байжээ. Занзаншатар дарга эрх үрргээ мэдэхгүй, ҮХ-аа хамгаалж чадсангүй дээ. Занданшатар дарга жинхэнэ "зандан" гэдгээ харууллаа даа. Өөр аргаар тэр асуудлуудыг шийдэж болох л байсан даа Монгол улс хуульгүй улс гэдгээ тодоос тод харууллаа даа. Путин тэгээд энэ үеэр ирдэгийн учир юу юм бол гэж эргэлзэхээр боллоо доо.

Avatar

Zochin 2019-04-04 103.57.93.70

49 хувийг 49 хүн буцааж авчрах тавилантай л байж дээ. Гайхалтай тохиолдол бус уу?

Avatar

Зурхайч 2019-04-04 202.126.89.65

Зөв бичжээ цаг хугацааний шалгуураар ждүчид нэг өдөр дээлээ нөмрөнө

Avatar

Зочин 2019-04-04 202.179.25.238

Зууны манлай а******н,луйварчин,хулгайч, эх орноосоо урвагч Цахиагийн Элбэгдоржийн хөлсний сайтынхан х** .За юу.

Avatar

Зочин 2019-04-04 194.230.158.219

Haltmaagiin Horolmaa bitgii s***

Avatar

ААГИЙ 2019-04-04 66.181.164.222

ДАРГАД ТААЛАГДАЖ АМЬДАРЧ СУР ХҮМҮҮСЭЭ.

Avatar

Зочин 2019-04-04 59.153.113.160

ЖДҮ бол гэмт хэрэг, хариуцлага тооцно, цаг хугацааны л асуудал

Avatar

Зочин 2019-04-04 66.181.186.99

Юм нэгээс эхэлнэ ээ гэж, эхэлсэн л бол дуустал шүү дээ

Avatar

Zochin 2019-04-04 64.119.25.24

ЭНЭ САЙТ ДАНДАА НЭГ ТАЛААС БИЧИХ ЮМАА ДАНДАА…

Avatar

иргэн 2019-04-04 202.9.43.182

Ц.Элбэгдоржийн Мафи бүлэглэлийн хулгайчууд Эрдэнэт үйлдвэийн 49 хувь Дарханы тѳмѳрлѳг Хѳтѳлийн цементийн үйлдвэрүүдийг хулгайлж авсан.Уул уурхайн ѳчнѳѳн лизенз уурхайнуудыг ѳмчилсѳн.Энэ хулгайчдын зѳвхѳн нэг хулгайч нь жилд 100,100-тэрбумаар мѳнгѳ идэж байна.ЖДҮ-н олонхи гишүүд нь ѳѳрийн сонгогдсон тойргийг ААН нэгж хүмүүсд нэг тэрбум орчим тѳгрѳгийн зээл олгож ѳгѳх бичиг ѳгсѳн байна.Энэ хоёрын хооронд ялгаа тэмээ ямаа шиг зѳрүү байна.Хулгайч Элбэгдоржийн бүлэглэлийн идэвхитэй гишүүн луйварчин Хурцын хонины хонхорт явдаг УИХ-н гишүүн хѳѳтэй тѳлѳг Баасанхүү ард иргэдийг толгой эргүүлэхээ боль.Эрдэнэтийн ард түмэн чамайг хараалын муугаар харааж байна хѳгийн н**ш.

Avatar

Zochin 2019-04-04 174.215.42.157

Hol ochij huzaj honhort ochij guluglu muu haltar ork.

Avatar

МОЯА ОМГООРОО ОМОГШИНО, ОГШИНО 2019-04-04 175.38.87.92

НААД 65+1 МАЛ ЧИНЬ ЖОНКУУГИЙН ДАЛЛАСАН ГАЗАР ИЛ ГАРЧ ДАЛАЙСАН ГАЗАР ДАЛД ОРНО ГЭЖ ҮҮ?! ДЭЭД БОЛОВСРОЛГҮЙ ДҮРСЛЭХ УРЛАГИЙН БҮРЭН БУС БОЛОВСОРСОН ХУЛГАЙЧААР ТӨМСӨГНҮҮД ЭЭ ХАГА БАЗУУЛЖ БАЙХ Ч ГЭЖ…

Avatar

зочин 2019-04-04 66.181.161.47

баттулга одоо гое болчлоо ямар ч гишүүнийг дуудсан нөгөөх нь гүйж очоод бөгсийг нь долоох нь байна ш дээ ямар гое вэ жинхэнэ гөлөг болгоно гэж энэ шүү

Avatar

Зочин 2019-04-04 202.179.26.2

Ждүчид гөлөг болсоон.

Avatar

Зочин 2019-04-04 182.160.2.190

ЖДҮ -ийн мөнгөөр хахуульдаж УИХ -ын 49 гишүүнийг Хүрэлсүх эрхшээлдээ оруулсан энэ муухай хэргийг дэлхийн бүх парламент \n жигшин зэвүүцэж эхэллээ. Хавханд орсон новшийн парламент. Энэ ЖДҮ -ийн луйврыг илрүүлж байж парламент цаашаа явах ёстой. Новшийн парламент тарах хэрэгтэй.

Avatar

Ха ха 2019-04-04 103.14.38.136

Чам шиг тэнэг нь дарлуулж байхдаа таарч дээ

Avatar

zochin 2019-04-04 202.179.25.159

tolgoin ergesen Nymdorj ter Altjin emgeniig boliuulaach

Avatar

Amar 2019-04-04 202.179.25.207

Зууны манлай а******н,луйварчин,хулгайч, эх орноосоо урвагч Цахиагийн Элбэгдоржийн хөлсний сайтынхан Битгий хуцөө.За юу.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж